Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Мэдэгдэл

“Сод Монгол Групп” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Монголын хувийн болон төрийн өмчийн олон мянган аж ахуй нэгж, иргэдийн шатахуун түлшний эрэлт хэрэгцээг хангадаг, Үндэсний хөрөнгө оруулалттай Улсын төсөв бүрдүүлэгч аж ахуй нэгжийн нэг билээ.

Тус компанийг болон компанийн хувьцаа эзэмшигчийг нийтийн сошиал сүлжээгээр Нүүрсний хулгайд нэр холбосон мэдээлэл гарсантай холбогдуулан энэхүү тайлбар мэдэгдлийг гаргаж байна :

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 21-р зүйлийн 21.1, 21.2-ийн дагуу “Эрдэнэс Таван Толгой” ХХК үйлдвэрлэл үйл ажиллагааныхаа хэрэгцээнд шатахуун худалдан авах тендерийг төрийн худалдан авах цахим систем tender.gov.mn  сайтаар нээлттэй  зарласанд Монсуль ХХК, Шунхлай Петролеум ХХК, НИК ХХК, Сод Монгол Групп ХХК, Магнай Трейд ХХК зэрэг олон компаниуд нээлттэй оролцож өрсөлдөхөд “Сод Монгол Групп” ХХК нь  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 28-р зүйлийн 28.7.4-ийн дагуу хамгийн бага үнийн саналаар шалгарч, хуулийн 40-р зүйлийн дагуу “Худалдах, худалдан авах гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, шатахуун түлш ханган нийлүүлж ажилласан байна. Хуулийн дагуу шатахуун нийлүүлэх нээлттэй тендерт оролцож, шатахуун түлш нийлүүлсэн нь Нүүрсний хулгайтай огт хамааралгүй зүйл гэдэг нь эдийн засаг, эрх зүйн мэдлэгтэй бүх хүний хувьд илт ойлгомжтой зүйл юм.

“Сод Монгол Групп” ХХК нь хуулийн дагуу нээлттэй тендерт оролцож, шатахуун түлш ханган нийлүүлж байснаас өөрөөр “Эрдэнэс Таван Толгой” ХХК-тай хамтран ажиллаж байгаагүй бөгөөд ялангуяа уул уурхай, олборлолт, нүүрсний тээвэр, нүүрсний худалдаа экспортын чиглэлээр огтхон ч ажиллаж байгаагүй болно.

Манай компанийн үүсгэн байгуулагч болон компанийн удирдлага, хамаарал бүхий хүмүүс нь тухайн иргэний 1072 ш хувьцаанаас өөрөөр ямар нэг уул уурхайн лиценз бүхий компани, аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэггүй, хамаардаггүй болохоо үүгээр хариуцлагатайгаар нотлож байна.

Компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч, МУ-ын УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь одоо “Сод Монгол Групп” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй, компанийн бизнесийн үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын баг удирдан ажилладаг бөгөөд үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүнийг нүүрсний хулгайтай холбож байгаа нь ор үндэсгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

“Сод Монгол Групп” ХХК   2022.12.14 өдөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж