Шинэ Зеланд улс Украинд 1.9 сая долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Шинэ Зеланд улс Украинд 1.9 сая долларын тусламж үзүүлнэ

Шинэ Зеланд улс Украинд 1.9 сая долларын тусламж үзүүлнэ

Шинэ Зеланд улсын Гадаад хэргийн сайд Наная Махута “Шинэ Зеланд улс Украинд хүмүүнлэгийн тусламж болгон 1.9 сая ам.доллар олгоно” гэж мэдэгдэв.

Тус улс Украинд үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд украинчуудын анхан шатны хэрэгцээг хангах зорилгоор Олон улсын Улаан загалмайн хороогоор дамжуулан нэмэлт 3 сая доллар (NZ) олгох аж. Үүнд, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, цахилгаан эрчим хүчний тасалдлыг шийдвэрлэх трансформатор, генератор зэргээс гадна Украины эмзэг бүлгийн өрхүүдэд зориулсан өвлийн улиралд шаардлагатай хоол хүнс, ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн хэрэгсэл зэрэг багтжээ.

Шинэ Зеланд барууны бусад орнуудын нэгэн адил ОХУ-тай зөрчилдсөн Украиныг дэмжиж буй. Тус улсын эрх баригчид Орос, Беларусийн 1200 гаруй хувь хүн, байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Шинэ Зеландын эрх баригчид Украины цэргүүдийг сургах зорилгоор 66 цэргийн албан хаагчийнхаа Их Британид байх хугацааг 2023 оны дунд үе хүртэл сунгасан байна.

Эх сурвалж: RIA NOVOTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж