Цар тахлын өмнө буюу 2019 оны байдлаар Монгол Улсаас АНУ-тай хийсэн худалдааны эргэлт 310 сая ам.долларт хүрч байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар тус үзүүлэлт 218 сая ам.доллар болж буурчээ. Энэ оны хувьд Монгол Улсаас АНУ руу 9 сая ам.долларын экспорт хийсэн бол 209 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортоор авсан байна. Энэ нь Монгол Улсын нийт экспортын 0.1 хувь, импортын 3 орчим хувьтай тэнцэж буй аж.
АНУ-аас 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр 679 сая ам.доллар, багцын хөрөнгө оруулалт хэлбэрээр 1.05 тэрбум ам.доллар, ажилчидын мөнгөн гуйвуулга хэлбэрээр 36 сая ам.доллар орж иржээ. Эдгээр хөрөнгө оруулалтын хувьд нийт багцын дөнгөж 2.5 хувьтай тэнцэж буй аж. Статитик тоо баримт нь гадаад, худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа сул хэвээр байгааг, нөгөө талдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ, боломж өндөр байгааг илтгэж байна.
Монгол Улсын эдийн засгийн онцлог, гадаад төлбөр тооцоонд үүссэн нөхцөл байдлыг ойлгон АНУ-ын Засгийн газраас энэ оны зургадугаар сард найман төрлийн ерөнхий лиценз олгож, тухайлсан зориулалттай төлбөр тооцоог АНУ-ын бус, хориг арга хэмжээнд ороогүй байгууллагаар дамжуулан гүйцэтгэхийг зөвшөөрсөн билээ. Энэ нь үүсээд байсан нөхцөл байдлыг зөөлрүүлэх, дараа, дараагийн гарц, шийдлийг хайхад бодит дэмжлэг болжээ.
Холбоотой мэдээ