Месси, Аргентин хоёр дуусгаагүй ажлаа дуусгахаар эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Месси, Аргентин хоёр дуусгаагүй ажлаа дуусгахаар эргэн ирлээ

Месси, Аргентин хоёр дуусгаагүй ажлаа дуусгахаар эргэн ирлээ

“Катар-2022” ДАШТ-ий финалд өрсөлдөх хоёр багийн нэг нь тодров.


АРГЕНТИН 3 – 0 ХОРВАТ

Нээлтийн тоглолтдоо Саудын Арабд хожигдож, финалд хүрнэ гэдэг нь асар хол харагдсан Аргентин эцэст нь бүгдийн буруу байсныг нотоллоо. Месси мөрөөдлөө биелүүлэхэд ердөө ганцхан хожил дутуу.

Тоглолтын эхний гоолыг Месси торгуулийн цохилтоос оруулж, энэ ДАШТ-ий тав дахь гоолоо оруулав. Энэ гоол бүтэхэд Хулиан Алварез гол үүргийг гүйцэтгэсэн. Түүнийг торгуулийн талбай дотор Хорватын хаалгач Доминик Ливакович унагааж, шар хуудас хүртсэн юм.

Хожигдож эхэлсэн Хорватыг гоол оруулах гэж боломж эрэлхийх хойгуур Алварез хамгаалалтынх нь алдааг ашиглаж, тооны харьцааг 2-0 болгов. Хорватын хамгаалалт тоглолтын турш Месси рүү чиглэх үед Алварез гангарсан. Аргентины гурав дахь гоолыг Алварез мөн оруулсан. Месси эсрэг багийнхаа хамгийн шилдэг хамгаалагч болох Гвардиолыг ажилгүй болгож, Алварезт гоолын дамжуулалт өгөв. Үр дүн 3 – 0.

Тоглолт Хорватын хувьд улам л хүнд болж ирсэн. Аргентинчууд чөлөөтэй тоглож, довтолгоо бүр нь аюул тарьж, хамгаалалт нь бүрэн утгаараа ажиллаж, сэмхий гэх зүйл бараг үзэгдсэнгүй. Ливаковичийн ачаар Хорват олон гоолоор хожигдсонгүй.

Тоглолтын дараа Месси “Би олон зүйл мэдэрч байна. Цэнгэлдэхийг хараад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Ард түмэн, гэр бүлээ ДАШТ-ий турш харах гайхалтай байна. Би хүссэн сүүлийн тоглолтоо хийхээр боллоо.

Энэ ДАШТ миний сүүлийнх эсэхийг мэдэхгүй байна. Энэ тэмцээнийг үнэхээр би таашааж байна. Манай бүрэлдэхүүн энэ хүртэл явна гэдэгтээ итгэлтэй байна. Бид хэн гэдгээ мэднэ. Тэр ч утгаараа ард түмнээ бидэнд итгэхийг хүссэн.

Бид энэ тэмцээний турш олон л нөхцөл байдалд байж үзлээ. Харин өнөөдөр гайхалтай мөч тохиож байна. Энэ мөчийг энэ байгаа ард түмэнтэйгээ болон биднийг Аргентиндаа дэмжиж буй иргэдтэйгээ мэдэрч байна. Энэ мөчийг галзуу байх болно гэж төсөөлж байлаа. Бид энэ тэмцээний турш фаворит нь байгаагүй. Гэхдээ би бууж өгөхийг хүсээгүй. Бид тоглолтоос тоглолтод сайжирлаа. Аргентин дахин нэг удаа финалд шалгарлаа. Гайхалтай” гэжээ.

Тус тоглолтын шилдгээр маргаангүй Лионель Месси тодорсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж