ТАНИЛЦ: Нүүрсний хулгайд холбогдогчдын ХӨРӨНГӨ

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Нүүрсний хулгайд холбогдогчдын ХӨРӨНГӨ

ТАНИЛЦ: Нүүрсний хулгайд холбогдогчдын ХӨРӨНГӨ

Монгол Улсын төсвийн гол бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрсний хулгайн асуудлыг өнгөрсөн зургадугаар сард шалгаж эхэлж байгааг Засгийн газраас мэдэгдэж байв. Түүнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрч, хулгайчидтай тэмцэж чадахгүй байгаад бухимдсан иргэд жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа. Тухайлбал, органик гэх тодотголтой иргэдийн жагсаал өдгөө 11 дэх хоногтоо төв талбайд болж байна. Жагсагчдын гол шаардлага нь нүүрсний хулгайчдыг нийтэд зарлах, тэдэнд хариуцлага тооцох. Гэвч хууль хяналтын байгууллагаас тус хулгайн асуудлыг өргөн хүрээнд шалгаж, шууд, шууд бусаар холбогдсон бүх хүнээс мэдүүлэг, байцаалт авна гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу зарлах хугацааг удаа дараа хойшлуулсан нүүрсний хулгайд нэр холбогдсон эхний хүмүүсийг өчигдөр /2022.12.13/ АТГ зарласан.

Одоогоор 17 хүнийг цохоод байгаа бөгөөд дээрх нэр бүхий нүүрсний хулгайд хамааралтай байж болох хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлэг болон хамаарал бүхий, хувь эзэмшдэг компаниудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийн систем /ХАСХОМ/ дахь нээлттэй датад тулгуурлаж ашигласан болно

ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСНООР ХӨРӨНГӨ, ОРЛОГО НЬ 6 ДАХИН НЭМЭГДСЭН ЭРХЭМ

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга

Ардчилсан намаас сонгогдож, 2017-2021 онд төр барьж байсан түүний хувьд АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Энэ онд л гэхэд Хөгжлийн банк болон нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж байна. Гэвч өөрөө энэ асуудалд байр суурь  илэрхийлээгүй. Түүний төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан үеийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал орлого нь 2014 оноос тасралтгүй өссөн бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр 17 компанид хувь эзэмшиж байна. Тухайлбал:

  • “Женко тур бюро” ХК- 1997 онд байгуулагдсан дотоод, гадаадад чиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг. Тус компани Чингис хааны морьт хөшөө цогцолбор, 13-р зуун цогцолборыг байгуулан ажиллаж байна.
  • “Баянгол зочид буудал” ХК- Баянгол зочид буудал нь дөрвөн одны зэрэглэлтэй, голчлон бизнес ангиллын зочид төдөөдөгчид, жуулчдыг хүлээн авч үйлчилдэг.
  • “Мах импекс” ХК- 1946 онд Боловсон мах комбинат нэртэйгээр анх ашиглалтад оржээ.
  • “Ардчилал” сонин- МоАХ-ны албан ёсны сонин
  • “Талх чихэр” ХК- 1984 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй үйлдвэр.
  • “Баялгийн хувь” ХК- Монгол Улсын газар дээрх болон доорх баялгийг иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх замаар олгох чиг үүрэгтэй.
  •  “ХИД” ХХК, “Вэбсофт” ХХК, “Ай номадик” ХХК, “Өүпэнспейс” ХХК, “Баян-Исгрийт” ХХК, “Их Монгол Чага Интернэшнл” ХХК, “Наран баянбүрд” хоршоо, “Эрдэнэс таван толгой” ХК, “Түмэнхишигтэн” ХХК, “Кинисмос” ХХК зэрэг компанийн 100 хүртэлх хувийг тэрбээр эзэмшдэг.

ТАВАНТОЛГОЙН АСУУДЛЫГ 7 ЖИЛИЙН ӨМНӨ ХӨНДӨЖ БАЙСАН З.ЭНХБОЛД

2. УИХ-ын дарга асан З.Энхболд

Ардчилсан намын дарга асан Зандаахүүгийн Энхболд нь 2017 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдож, 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүртлээ Ерөнхийлөгч Х.Баттулгын бүхий л улс төрийг дэглэсэн гэдэг. Энэ хугацаанд өөрийг нь болоод Ерөнхийлөгчийн эсрэг үг дуугарсан намын нөхдөө хууль, шүүхээр айлгаж байсан тохиолдол ч бий. Гэвч тэдний харилцаа 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө тус тусын замаа хөөсөн.

З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байх үеэсээ Тавантолгойн асуудлыг хөндөж байв.

Тодруулбал, 2015 онд Тавантолгойн асуудал ид яригдаж байх үед УИХ-ын дарга асан З.Энхболд Тавантолгойн хэлэлцээрийг зогсоож, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгээр шалгуулж байсан. Тухайн үед УИХ-аас шалгаагүй бол М.Энхсайхан “Тавантолгойн ордыг бүхэлд нь Пибоди Энержи болон “Энержи Ресурс” буюу ММС-д өгөх гэж байсан гэдгийг ч мэдэгдэж байсан билээ. Тэрбээр, “Интер” ХХК, “Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшдэг.

1,6 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХТЭЙ Ө.ШИЖИР

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир

ЕТГ-ын дарга асан З.Энхболд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсноо зарласан. Ингэхдээ өөрийнхөө оронд ажиллах хүнийг Ө.Шижир байх болно гэдгийг хэлж байв. Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж Ө.Шижир тийнхүү Ерөнхийлөгчийн тамгын газарт харьяалагдах болсон. 1,6 тэрбум төгрөгийн үл хөдлөхтэй тэрбээр цөөнгүй компанид хувь эзэмшдэг байна. Түүний хувьд:

  • “Биг сити констракшн” ХХК,
  • “Хэлц үг” ХХК,
  • “Баялгийн хувь” ХК,
  • “Эм ди си ресорс” ХХК,
  • “Эм ди си рэйл эстате” ХХК,
  • “Монголиан Девелопмент Корпораци” ХХК-иудад хувь эзэмшдэг.

ТЭЭВРИЙН САЛБАРААР ДАМЖИЖ НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН САЙД АСАН

4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат

1993 оноос Автотээврийн газарт ажиллаж эхэлсэн Д.Ганбат нь 2016 онд Зам тээврийн хөгжлийн сайд болох хүртлээ тасралтгүй тус салбарт ажиллажээ. 2015 оноос “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр 2019 оноос АТГ-ын хаалгыг татаж буй. Эргэн сануулбал, АТГ-аас Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг  2019 онд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буюу авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаснаар Д.Ганбатыг мөн шалгаж эхэлсэн юм. Харин энэ удаад түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчоор татаад байгааг зарласан. Тэрбээр 1.8 тэрбум төгрөгийн орон сууцтай бөгөөд мал, аж ахуй эрхэлдэг байна. Д.Ганбат нь:

  • “Соёо хайрхан” ХХК,
  • “Хужирт рашаан сувилал”  ХХК,
  • “Говь” ХК-д хувь эзэмшдэг.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН ТООНД БАГТСАН ГАНЦ ЭМЭГТЭЙ

5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 

Авлига, албан тушаалын хэрэгт давтамжтай холбогдож байсан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн тээврийн компанитай. Хамгийн сүүлд одоогоос найман сарын өмнө тэрбээр өөрийн компанидаа тээврйин С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд хамаарал бүхий хүнээрээ дамжуулан 100 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт холбогдсон. Түүний нэр холбогдсон хэрэгт прокуророос яллах тогтоол үйлдэн, шүүх рүү шилжүүлсэн. Гэтэл энэ асуудлын сураг намжаагүй байхад тэрбээр дараагийн том хэрэгтээ дахин холбогдов. Тойргоос сонгогдож, иргэдээ төлөөлж байгаа төрийн өндөр алба хашиж буй хууль сахиулагч хүн гэхэд удаа дараагийн ёс зүйгүй үйлдэл гаргаж, гэмт хэрэгт холбогдох нь утгагүй. Гэвч энэ бол Монголд байдаг л үзэгдэл. Иргэдийн хардаж байгаагаар нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн хүсэлтийг хуурамчаар үйлдсэн нь түүнийг хулгайн хэрэгт татсан байж болзошгүй аж.

Гишүүний жилийн орлого нь 49 сая бөгөөд гэр бүлийн орлого нь 95 сая төгрөг. Гэхдээ үл хөдлөх нь 1.5 тэрбумаар үнэлэгдэж байна. А.Адъяасүрэнгийн хувьд аль нэг компанид хувьцаа эзэмшдэггүй гэж ХОМ-тээ дурджээ.

ХАРДАЖ, СЭРДҮҮЛСЭН Ч ХУЛГАЙЧ БИШ АНХААРУУЛСАН ГИШҮҮН

6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

Нүүрсний хулгайн бүлэглэлийн дараагийн холбогдогч бол Д.Бат-Эрдэнэ гишүүн. Түүнийг одоогоос долоон хоногийн өмнө УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг дэмжиж, гарын үсэг зурсан болохыг мэдээлсэн.Мөн тэрбээр Хянан шалгах түр хорооны хугацааг сунгахыг дэмжиж, түр хорооны дарга, гишүүдэд энэ ажил нэлээдгүй хүн байгаа. Эр зориг шаардсан ажил гэдгийг ойлгож байна. Улстөрийн эр зориг хэрэгтэй. Амьдрал нь доройтоод ард түмэн яалт ч үгүй жагсч байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Оффтейк гэрээг нэн яаралтай ил болгох шаардлагатай. Үүний араас олон зүйл аяндаа ил болох байх. Мөн экспортоо нэмэгдүүлэх ажлыг битгий гацаагаарай. "Эрдэнэс тавантолгой", "Тавантолгой" гэж хоёр өөр компани.

Шүүхээр батлагдаж нотлогдоогүй байхад эрх баригч намынхан сөрөг хүчнээс О.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байна. Цөөнхөө дээрэлхэж болохгүй гэдгийг ч хэлээд амжсан.

Гэвч АТГ зөвхөн баримтад тулггуурлаж шалгаж байгаа хүмүүсийн нэрсийг зарласан гэдгээ онцолсон юм. Д.Бат-Эрдэнэ гишүүний тухайд 3.7 тэрбумын үнэт эдлэлтэй бөгөөд олон компанид хувь эзэмшдэг байна. Тодруулбал,

  • “Инвест Капитал” ХК,
  • “Женко Тур бюро” ХК,
  • “Монгол Шилтгээн” ХК,
  • “Таван Толгой” ХК,
  • “Авто зам” ХК,
  • “Улсын Их дэлгүүр” ХК,
  • “Говь” ХК, “Мах Импекс” ХК, “Ариг Гал” ХК, “Жуулчин говь” ХК, “Талх Чихэр” ХК, “Баянгол ЗБ” ХК, “Монгол Эд Импекс” ХК, “Капитрон банк” ХХК, “ВВУ” ХК, “ММС” ХК, “МЭК” ХК, “Ажнай корпораци”  ХХК-д хувь эзэмшдэг байна.

ХҮЧИНГИЙН ХЭРГЭЭС МУЛТАРСАН Ч НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХУТГАЛДАВ

7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 

УИХ-ын гишүүний ёс зүйд байж болохгүй үйлдэлд холбогдсон Ц.Анандбазарын эхний хэргийг шүүхээс гэм буруугүйд тооцсон. Гэвч тэрбээр дахин дараагийн балагтаа хутгалдаж, нүүрсний хулгайчдын тоонд оров. Үл хөдлөх хөрөнгө нь нийт 7,6 тэрбумыг хол давсан түүний хувьд  3.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Хувьцаа эзэмшдэг компаниудын хувьд:

  • “Эрдэнэт ойл” ХХК,
  • “СодМонгол Газ” ХХК,
  • “Бэрс-Дизайн” ХХК,
  • “ШТС” ХХК, “Сайншанд Рефайнери” ХХК, “Эс Эм Жи Ойл энд Газ” ХХК, “Шинэ Соёмбо” ХХК, “Алханатрейд” ХХК, :МэргэВан: ХХК, “Сод Монгол групп” ХХК-д хувь эзэмшдэг.

НҮҮРСНИЙ НУУЦ ГЭРЭЭНҮҮДИЙГ ИЛ БОЛГОХЫГ ШААРДСАН Ч…

8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

УИХ-ын нээлттэй сонсголоос өмнө Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ний нүүрсний нууц гэрээнүүдийг ил болгоно гэдгийг мэдэгдээд байсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар АТГ-аас зарласан хулгайчдын тоонд багтжээ. Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан тэрбээр хилийн боомттой аймгийн даргаар ажиллаж байсан учраас холбогдуулж байгаа байх. Түүнээс нүүрсний хулгайтай огт хамааралгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ үүнд хуулийн байгууллагынхан нэмэлт тайлбар өгөөгүй. Н.Наранбаатар нь:

  • “Сэрсэн говь” ХХК,
  • “Эрдэнэс МГЛ” ХХК,
  • “Эрдэнэс тавантолгой” ХК-д хувь эзэмшдэг.

МАН-ЫНХ БАЙСАН Ч НИЙТЭД ЗАРЛАХЫН ЖИШЭЭ

9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нүүрсний хулгайд холбогдсон л бол нам харгалзахгүй нийтэд зарлана гэдгийг анхааруулсан. Тэгвэл үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Жилдээ 200 гаруй сая төгрөгийн орлоготой түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт сүүлийн жилүүдэд ахисан тоон статистик харагдсангүй. Гэхдээ хувь эзэмшдэг компаниуд нь нэмэгджээ. Тодруулбал,

  • “Монгол Шевро” ХК,
  • “Хөх ган” ХК,
  • “Эрдэнэс таван толгой” ХК,
  • “Монгол Эд Импекс” ХК,
  • “Сэлэнгэ Петрол” ХХК,
  • “Жаргалант төв” ХК,
  • “Тэс петролиум” ХХК,
  • “Ойн бирж” ХХК,
  • “Жэй Эм Ойл” ХХК-д хувь эзэмшдэг.

МАН-ЫНХНЫ ЦУВАА ҮРГЭЛЖЛЭВ

10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

Нүүрс тээвэрлэлт, олборлолттой холбоотой нэг ч компанийн мэдэлгүй гэдгээ зарласан УИх-ын гишүүн Ц.Сэргэлэн хулгайчдын цуваанд багтжээ. ХОМ-т мэдээлсэн мэдүүлэгт онц зүйл байхгүй түүний хувьд “Ихэр Оюу” ХХК-д л хувь эзэмшдэг байна.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ТАЙЛБАР ӨГӨӨГҮЙ УЛСТӨРЧ

11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

Нэгэн үед шүүгч нарын ёс зүйг шүүх болсныг сануулж байсан гишүүн Ш.Раднаасэд өөрөө нүүрсний хулгайчдын бүлэглэлд багтаж, шалгуулж байгаа аж. Түүний хувьд Мон жаст” ХХК, “Хан-Сутай” ХХК-д хувь эзэмшдэг.

ОЛОН УДАА ГҮТГҮҮЛСЭН Ч ШАЛГУУЛСААР БАЙХАА МЭДЭГДСЭН ЗАСАГ ДАРГА

12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Өмнөговь аймагт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Засгийн газрын хуралдааны 450 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн "Таван толгой" ХК-д онц дэглэм тогтоогоод буй. Мөн бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Засгийн газраас зарласан "Нүүрсний хулгай"-н хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс зарласан. Зарлагдсан нэрсэд  Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж багтаж байгаа юм. Энэ асуудалд тэрбээр, намайг хэд ч шалгасан асуудалгүй. Олон жил шалгасан. Одоо ч шалгуулахад бэлэн байна гэсэн. Р.Сэддорж нь:

  • “Галтваань” ХХК,
  • “Говь төрх” ХХК,
  • “Тогоон төмөр цайз” ХХК-д хувь эзэмшдэг.

2020-2021 ОНД ОРЛОГО НЬ 2 ТЭРБУМ БОЛЖЖ ӨССӨН ИТХ-ЫН ДАРГА

13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир

Сүүлийн нэг жилийн хугацаанд ХОМ-т мэдүүлсэн датагаас харахад хувийн орлого нь сая төгрөгөөс тэрбум руу шилжсэн ганц хүн бол Өммнөговь аймгийн ИТХ-ын дарга. Түүний жилийн орлого нь 1,917,123,000 төгрөг. Мөн тэрбээр 1,611, 860,000 төгрөгийн зээлтэй байна. Ийн орлого нь өссөн нь тээвэр зуучийн компанийн бизнестэй нь ч холбоотой байж болзошгүй. Б.Эрдэнэ-Очир нь:

  • Ханбогд тээвэр ложистик” ХХК,
  • Уужим Од” ХХК,
  • Уужим Од Констракшн” ХХК-д хувь эзэмшдэг.

ГОЛ КОМПАНИЙН ГОЛ ТОГЛОГЧДЫГ ШАЛГАЖ ЭХЛЭВ

14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд

Хөрөнгө орлогын мэдүүлгийн 2018 оны датагаас харахад түүний жилийн орлого нь 1,3 тэрбум төгрөг. Мөн хадгаламж нь 3,9 тэрбум төгрөг. Хувьцаа эзэмшдэг компаниуд:

  • “Буянпэл” ХХК,
  • “Мон ноос” ХК,
  • “Дархан нэхий” ХК,
  • “Мон гео” ХК,
  • “Материал импекс” ХК,
  • “Гермес” ХК,
  • “Асгат” ХК-д хувь эзэмшдэг.

ЭТТ ХХК-ИЙН ДАРААГИЙН ХОЛБОГДОГЧ

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг

Монгол Ардын намаас томилсон “ЭТТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг АТГ шалгаж байгаа. Түүний хувьд ямар нэгэн тайлбар мэдээлэл одоогоор өгөөгүй. ХОМ-т мэдүүлсэн хувьцаат компаниудын хувьд:

“Эрдэнэс-Тавантолгой” ХК,

“Пеарл Пропертиз” ХХК-д хувь эзэмшдэг.

БАЯЛГАА ХАМГААЛАГЧ БАЛАГТ ХУТГАЛДАВ

  1. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр

Өмнөговь аймгийн иргэдийн аж амьдрал  болоод байгалийн нөхөн сэргээлтийг хамгийн их хөнддөг нэгэн хүн нүүрсний хулгайн хэргийг өнгөлсөн. Тэр бол Х.Мандахбаяр.

2019 онд тэрбээр Монголын Жендерийн холбоонд ажиллаж байсан бөгөөд тухайн үед ХОМ мэдүүлэхээс татгалзаж байжээ.

ЗАСАГ ДАРГААС ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛСОН ЭТГЭЭД 

  1. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа

Өмнөговь аймгаас нэр цохсон дараагийн хүн бол тус аймгийн Засаг дарга асан Б.Бадраа. Тэрбээр 2021 онд аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллаж байгаа гэж ХОМ мэдүүлжээ. Түүний хувьд:

  • “Эрдэнэт хивс” ХК,
  • “Эрдэнэс таван толгой” ХК,
  • “Эрхэм нар” ХХК,
  • “Говил” ХХК,
  • “Түвшин наран” ХХК,
  • “Говийн долгион” ХХК-д хувь эзэмшдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж