Сүүлийн үед "од" болж буй дуучдын ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Сүүлийн үед "од" болж буй дуучдын ханш өсчээ

Сүүлийн үед "од" болж буй дуучдын ханш өсчээ

Эдийн засаг хямралтай байгаа ч монголчууд баяраа өргөн дэлгэр тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ. Шинэ жилийн баяраар хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Эрэлт ихсэхийн хэрээр тэдний үнэ, хөлс ч өсдөг. Тайзан дээр гарч, хоёроос гурван дуу дуулаад нэг өрөө байрны мөнгөтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө халаасладаг нь нууц биш.

Шинэ жилийн баяраар Монголын рок попын урлагийн одод ямар үнэ ханштайгаар уран бүтээлээ хүргэх тухай мэдээллийг бэлтгэн хүргэе. Энэ жил шинэ залуу хамтлаг, дуучдын үнэ ханш бага зэрэг өссөн бол "акул"-ууд өмнөх жилийнхээ тогтсон үнээр байгууллага, хамт олны баярын тайзнаа дуулах нь ээ.

Сүүлийн үед "од" болж буй дуучин Ц.Мөнхбаяр буюу Серёжа гэхэд 2-3 дууг дөрвөн саяар дуулах бол поп дива дуучин С.Наран мөн л 2-3 дууг дөрвөн сая төгрөгөөр дуулах гэнэ. Харин дуучин Б.Баярцэцэг 2-3 дууг 3.5 саяар дуулах аж. Залуу дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар 2-3 дууг гурван саяар дуулна.

Рок поп ертөнцийн “акул” гэгддэг “Харанга” хамтлагийнхан 2019 онд 10 сая төгрөгөөр дуулж байсан бол энэ жил 30 минутын тоглолт нь 20 сая төгрөг болж өсчээ.

Харин “Хурд” хамтлаг зургаан дууг 15 сая төгрөгөөр амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх нь. Хамгийн үнэтэй дуучны тоонд ордог, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд нэг дуугаа гурван сая төгрөгөөр дуулах ханш тогтоожээ. Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа болон Т.Ариунаа нар хоёр дууг таван сая төгрөгөөр дуулах юм байна. Монголын рок попын ертөнц дэх хамгийн эрэлттэй эмэгтэй уран бүтээлч бол яах аргагүй “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука. Содон стиль имиж, эрч хүчээр дүүрэн түүнгүй арга хэмжээ, шоу тоглолт гэж байхгүй болсон. Тэрбээр шинэ жилийн баяраар хоёроос гурван дууг өнгөрсөн жил 3.5 сая төгрөгийн үнэтэй дуулж байсан бол энэ жил дөрвөн саяар дуулах гэнэ. Залуу реппер Tunderz дөрвөн саяар дуулах сурагтай.

Хамт олны шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучдаас дутахааргүй өндөр хөлстэй "үйлчилдэг" хүмүүс бол хөтлөгчид. Олны танил жүжигчид, хөтлөгчид баярын арга хэмжээг 2.5-3.5 саяас эхлэн таван саяар хөтлөх аж.

Харин олонд танигдаагүй хөтлөгчид 500-800 мянган төгрөгөөр танай хамт олны үйл ажиллагааг хөтлөн явуулах боломжтой юм байна.

Жишээлбэл, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Б.Болд, Э.Цолмонбаяр, Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нарын захиалга дүүрч, таван сая төгрөгөөр баярын арга хэмжээ хөтөлж яваа сурагтай. Харин хошин урлагийн жүжигчин О.Тэмүүжин, Г.Алтаншагай зэрэг хөтлөгчид гурван саяар хөтлөгч хийх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
90
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж