Юранович: ’98 оны баатрууд шиг дурсагдмаар байна

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Катар-2022

Юранович: ’98 оны баатрууд шиг дурсагдмаар байна

Юранович: ’98 оны баатрууд шиг дурсагдмаар байна

Энэ дэлхийн аваргаар тодроод буй тамирчдын нэг бол Хорватын шигшээ багийн баруун жигүүрийн хамгаалагч Йосип Юранович. Ялангуяа түүний Бразилын эсрэг хийсэн тоглолт томоохон багууд, мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан. Өдгөө 27 настай тэрбээр Шотландын Селтик клубд хүчин зүтгэдэг бөгөөд 2017 онд л анх удаагаа шигшээ багтаа дуудагджээ.

Бразилыг хожсоныхоо дараа Юранович “Намайг магтаж байгаад баярлалаа. Гэхдээ гавьяа шагналыг би ганцаараа хүртмээргүй байна. Пашалич, Бруно Петкович, Брозович, Модрич нарт мөн талархах хэрэгтэй. Би багийг ингэж л нэгтгэж чадна. Бид нэг баг шиг тоглолоо. Тэднийг бөмбөгтэй үед бид сайн хамгаалж, тоглодог арга барилаараа л тоглолоо. Ийм учраас баг минь ялалт хүртэх эрхтэй” гэв.

Түүнээс Аргентинтэй хийх тоглолт ямар байх талаар асуухад “Энэ бол дэлхийн аварга. Бүх тоглолт хүнд. Манай хэсгийн нөгөө баг Марокко мөн хагас шигшээд шалгарсан байна. Тэд үүнийг хүртэх эрхтэй. Тоглолт бүр шинэ өрсөлдөөн. Дахин бүхнээ зориулж, ард түмнээ баярлуулмаар байна. 1998 оны Хорватын шигшээ баг бидэнд эх орныхоо төлөө тоглох ямар их утга учиртайг харуулсан. Бид тэднийг энд төлөөлж ирсэн. Тэднийг бүтээсэн шиг зүйлийг бүтээж, тэдэн шиг дурсагдмаар байна. Тиймээс Аргентины эсрэг тоглолтыг тэсэн ядан хүлээж байна” гэж хариулжээ.

Хорват улс анх удаагаа ДАШТ-д оролцсон нь 1998 он. Тэд түүхэндээ анх удаагаа оролцож, хүрэл медаль хүртсэн түүхтэй. Түүнээс хойш 2018 онд финалд хүрч, мөнгөн медаль хүртсэн билээ. Тухайн үед Аргентин, Хорват хоёр хэсгийн шатанд учраа таарахад Пинедагийн ганц гоолоор Аргентин хожиж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж