“Хөгжлийн банк, “Эрдэнэс Тавантолгой” тавиулаар дүүрсэн”

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн банк, “Эрдэнэс Тавантолгой” тавиулаар дүүрсэн”

“Хөгжлийн банк, “Эрдэнэс Тавантолгой” тавиулаар дүүрсэн”

УИХ-аас байгуулагдсан нүүрсний хулгайг судлах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанд өнөөдөр /2022.12.13/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат оффтейк гэрээтэй холбоотой мэдээлэл өгсний дараа төрийн өмчит компаниудад улстөрчдийн тавиулууд ажилладаг, тавиулууд нь хулгай хийдэг гэсэн асуудал хөндөгдлөө.

Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Төрийн өмчийн засаглалыг сайжруулах тал дээр боловсон хүчний томилгоо чухал. Ажил хийдэг бус дандаа хулгайч томилоод байгаа. Монгол Улсын бүх юм улстөржсөн. Эдийн засаг нь улстөржсөн, төрийн албаны томилгоо нь улстөржсөн. Ж.Ганбат дарга хулгай хийсэн хүмүүстэй хамтарч ажиллаж байсан бүх хүмүүсээ хөөж явуулах хэрэгтэй. Хулгайчийг эмчилнэ гэж байхгүй, халж сольж шийтгэлийг нь хүлээлгэж байж л эмчилнэ.  Төрийн өмчит компаниудад дандаа тавиулууд тавигддаг. Ард нь улстөрчид байдаг. Тавиулууд улстөрчдөө санхүүжүүлдэг, нууц биш Монголын ажил тэгж л явдаг. Хөгжлийн банк гэсэн атлаа дандаа улстөрчдийн тавиулууд. “Эрдэнэс Тавантолгой”-д дандаа тавиулууд”ажиллаж байгаа  гэв.

Сануулахад, Авлигатай тэмцэх газраас өнөөдөр нүүрсний хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудыг зарлахад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг нэрлэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж