Дэлхийн эдийн засаг 2023 онд хэрхэн өөрчлөгдөх таамаг

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засаг 2023 онд хэрхэн өөрчлөгдөх таамаг

Дэлхийн эдийн засаг 2023 онд хэрхэн өөрчлөгдөх таамаг

Дэлхийн эдийн засгийн хямралын шалтгаан инфляцийн өндөр өсөлт хэвээр байна. Үүний зэрэгцээ улс орнуудын засгийн газрыг дефолт зарлахад хүргэх эрсдэл хүлээж байгааг шинжээчид анхааруулж буй юм. АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ нэмэгдүүлж, ам.долларыг бусад валютын эсрэг чангаруулж буй нь хөгжиж байгаа орнуудын эдийн засаг удаашрах шалтгаан болж буй билээ. Ирэх жил олон улсын нөхцөл байдлаас үүдэж дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал үүсч, хямрал нүүрлэх нь улам тодорхой байна.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа дэлхийн эдийн засгийн байдал 2023 онд хэрхэн өөрчлөгдөх талаарх шинжээчдийн таамаглалыг онцолж байна.

Дэлхийн түүхэнд 2022 он үнэхээр хэцүү жил болж буй. Шинэ он гарах хүртэл 20-иод хоног үлдэж, хаана юу өөрчлөгдөж, ямар үйл явдал өрнөхийг таашгүй. Шинэ “цочрол”-той нүүр тулах уу, эсвэл эерэг өөрчлөлтүүд хүн төрөлхтөнийг хүлээж байна уу гэдэг сонирхол татна. Өдгөө өрнөж буй үйл явдлуудаас харахад ирэх онд дэлхийн эдийн засаг уналтад орох нөхцөл байдал үүсчээ.

Данийн “Saxo” банк 2023 оны уламжлалт таамаглалаа “Дайны эдийн засаг" нэртэйгээр нийтэлсэн. Тодруулбал, “Saxo” банкны мэргэжилтнүүд “2023 онд даяаршлаас илүү дэлхийн эдийн засгийн үр ашиг, бие даасан байдал цэргийн дэглэмд шилжинэ. Үүний үр дүнд инфляцийн өсөлт урт хугацаанд үргэлжилж, унци алт 3000 ам.доллар болж өснө гэж таамаглажээ.

Их Британи санал асуулга явуулж, “Brexit”-ээс татгалзаж, нэг улс махыг хориглоно гэж таамагласан байна. Тодруулбал,  2030 он гэхэд амьтны гаралтай махыг бүхэлд нь хориглох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ургамлын гаралтай хиймэл махны хэрэглээг дэмжинэ гэжээ.

Мөн улс орнуудын тэрбумтанууд нэг их наяд ам.долларын эрчим хүчний төслийн төлөө нэгдэж ажиллана, ОПЕК+, Хятад, Энэтхэг улс ОУВС-гаас гарч, худалдаанд шинэ нөөц валют ашиглана гэжээ.

Үүний зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон албан тушаалаасаа огцорно, Европын холбоо өөрийн зэвсэгт хүчинтэй болно. Японы иений ханшийн хувьд 200 иен 1 ам.доллартай тэнцэнэ. "Татварын диваажин-оффшор"-ыг хориглосноор хувийн хөрөнгө, венчур капиталын салбарыг устгана гэж таамагласан байна.

“Saxo Bank” жилийн өмнө 2022 онд АНУ, БНХАУ-ын өрсөлдөөний шинэ үе шат хэт авиа, сансар огторгуй болж, Орос болон цэргийн дэвшилтэт технологи бүхий томоохон гүрнүүд нэгдэнэ гэж таамаглаж байв.

Олон улсын үнэлгээний "Fitch Ratings" агентлагийн хувьд ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 1.7-гоос 1.4 хувь болгон бууруулсан. Мөн дэлхийн төв банкууд бодлогоо чангатгаж, Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орно гэж таамаглажээ. 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.7 хувь болгон бууруулсан Олон улсын валютын сан энэ үзүүлэлтийг хэт өөдрөг гэж үзэв.

ОУВС-гийн захирал Кристалина Георгиева ирэх 2023 онд дэлхийн ДНБ-ий өсөлт хоёр хувиас бага байна гэж мэдэгдсэн билээ. Георгиевагийн үзэж байгаагаар, үүний шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой аж.

ОУВС-гийн тэргүүний хэлснээр, тус сангаас ирэх нэгдүгээр сард эдийн засгийн шинэчилсэн төсөөллийг танилцуулах аж.

Америкийн хөрөнгө оруулагч, санхүүгийн шинжээч Жим Рожерс “Ирэх хоёр, гурван жил хэт их өрийн улмаас улс орны амьдралын хамгийн муу жил байх болов уу. 2009 оноос хойш дэлхий даяар маш их өр хуримтлагдсан” гэж хэлжээ.

"IMEMO RAS"-ийн Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн орлогч захирал Владимир Миловидов шинэ онд энэ жилийнх шиг эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл хэвээр байна гэж тэмдэглэв. Үүнээс гадна инфляци өндөр, экспортын орлого буурч, чухал бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах байдал үргэлжилнэ гэжээ.

ОХУ-ын Үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Александр Шохин 2024 онд ОХУ-ын эдийн засаг сэргэж, эерэг үзүүлэлт рүү шилжинэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “2023 он бидний хувьд илүү хэцүү байх болно.

Эх сурвалж: SAXO, AIF, INVESTING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж