УБТЗ ХНН: Дизель түлшийг орж ирсэн даруй шуурхай тээвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

УБТЗ ХНН: Дизель түлшийг орж ирсэн даруй шуурхай тээвэрлэж байна

УБТЗ ХНН: Дизель түлшийг орж ирсэн даруй шуурхай тээвэрлэж байна

Улсын хэмжээнд дизель түлшний хомсдол үүссэнтэй холбоотойгоор ЗТХЯ-наас импортоор авч буй дизель түлшний татан авалтыг шуурхайлахыг УБТЗ-д үүрэг болгосон. Үүний дагуу хилээр орж ирсэн импортын түлшний татан авалтыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. “ОХУ-ын Наушки өртөөгөөр өнгөрсөн арваннэгдүгээр сард 903 цистерн дизель түлш орж ирсэн бол арванхоёрдугаар сарын эхний 13 хоногт 670 цистерн дизель түлш орж ирсэн. Хилээр орж ирсэн дизель түлшийг Улаанбаатар хүртэл тээвэрлэх хугацаа 36 цаг байсныг 20 цаг болгон бууруулж, татан авалтыг хил, гаалийн байгууллагатай хамтран саадгүй, түргэн шуурхай гүйцэтгэж байна” гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.

БНХАУ-ын Эрээн өртөөнөөс энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш нийтдээ 289 цистерн дизель түлш нарийн царигийн төмөр замаар хүлээн аваад байгаагаас 194 цистернийг нь шилжүүлэн ачилт хийж, Улаанбаатар, Толгойт, Чойр, Сайншанд өртөө рүү тээвэрлэжээ. Мөн 84 цистерн түлшийг Замын-Үүдэд буулгасан. Үлдэгдэл 11 цистерн дизель түлш шилжүүлэн ачилт хийгдэхээр нарийн царигийн төмөр зам дээр хүлээгдэж байна.

Нефть, нефтийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-аас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш нийтдээ 3303 цистерн нефть, нефтийн бүтээгдэхүүн импортоор орж ирсэн гэдгийг мөн тус Нийгэмлэгээс нэмж хэллээ.

     Гэрэл зургийг Н.Батхүрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж