Модрич v Месси: Ерөөлөөр учирсан хоёр

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Модрич v Месси: Ерөөлөөр учирсан хоёр

Модрич v Месси: Ерөөлөөр учирсан хоёр

Бие жижиг ч бэлчээр томтой хөлбөмбөгийн супер оддын тулаан өнөөдөр орой Катарт болох гэж байна. “ABBA” хамтлагийн “Ялагч бүгдийг нь авна” гэдэг дуу шиг ялсан баг нь финалд хүрнэ. Месси, Модрич хоёр хоёулаа ДАШТ-ий мөрөөдлөө биелүүлэх сүүлийн боломж нь энэ. Аргентины бурхан 2014 онд алтан цомоос атгаад алдсан бол Хорватын шидтэн 2018 оны финалд хүчирхэг Францын эсрэг хүчин мөхөсдсөн. Өнөөдөр тэдний нэгийнх нь мөрөөдөл мөрөөдөл хэвээрээ үлдэнэ. Харин ялагч нь амьдралынхаа хамгийн том тоглолтод дахин бэлдэж эхэлнэ.

Месси, Модрич хоёр клубын түвшинд Реал Мадрид, Барселонагийн өмсгөлтэй чамгүй олон удаа учраа таарж байв. Харин сүүлд шигшээ багийн өмсгөлтэй 2018 оны ДАШТ-д нүүр тулахад Модрич Хорватын хамтаар 3-0 гэсэн харьцаатай ялалт байгуулсан түүхтэй. Тухайн үед Модрич гэлтгүй Хорватын алтан үеийн хөлбөмбөгчид ид ирэн дээрээ байсан бол Аргентин хөлөө олохгүй явж байсан үе. Үүнээс өмнө 2014 онд нөхөрсөг тоглолт хийхэд Месси гоол оруулж, Аргентин хожиж байлаа. Ерөнхийдөө хоёр багийн сүүлийн таван тоглолтод Аргентин хоёр, Хорват хоёр тус тус хожиж, нэг удаа тэнцжээ.

Месси, Модрич хоёрын бие хаа, дагаж явдаг амжилт нь төстэй. Хоёулаа л хүртэж болох бүхий л цомыг бараг хүртсэн. Мөн хоёулаа ДАШТ-ий финалд хожигдож, хоёулаа алтан бөмбөг хүртсэн. Гол ялгаа нь Месси нэг бус долоон удаа хүртсэн.

Пеп Гвардиола нэгэн удаа Аргентины 10 дугаарын талаар ярихдаа “Лионель Месси бол маргаангүй хамгийн шилдэг нь. Майкл Жордан сагсан бөмбөгийг эзэрхийлсэн шиг тэр ч энэ спортыг эзэрхийлж байна” гэж байв. Харин Карло Анчелотти Хорватын 10 дугаарын талаар “Модрич бол үхэшгүй мөнх. Тэр үргэлж бэлэн, бэлтгэлтэй, сайн тоглодог. Тэр бол тоглолтыг өөрчилдөг тоглогч” гэж ярьж байжээ.

Тэгэхээр өнөөдөр буюу 13-наас 14-нийг шилжих шөнө 03.00 цагаас болох тоглолтод Мессигээр ахлуулсан Аргентин ялах уу, Модричтой Хорват илүүрхэх үү? Хамтдаа харах үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж