Хятадаас Тайвань руу 18 бөмбөгдөгч онгоц илгээв

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Хятадаас Тайвань руу 18 бөмбөгдөгч онгоц илгээв

Хятадаас Тайвань руу 18 бөмбөгдөгч онгоц илгээв

Хятад улсаас Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү сүүлийн 24 цагийн дотор 18 цөмийн бөмбөгдөгч онгоц илгээснийг өнөөдөр /2022.12.13/ өглөө Тайпэй мэдэгдлээ. Нийт 21 нисэх онгоц нэвтэрсний 18 нь Н-6 цөмийн бөмбөгдөгч онгоц байжээ. Тайвань 2020 оны есдүгээр сараас хойш өдөр бүр халдлагын мэдээллийг гаргаж эхэлсэн.

Бээжин өнгөрсөн долоо хоногт Тайпэйн хүнс, ундаа, согтууруулах ундаа, загас гэх мэт бүтээгдэхүүний импортод хориг тавьсан. “Энэ нь олон улсын худалдааны дүрмийг зөрчиж, Тайпэйг ялгаварлан гадуурхаж буй явдал” гэж Тайванийн ерөнхий сайд Су Цэн Чанг мэдэгджээ. Ийнхүү импортын хориг тавьснаас хэдхэн хоногийн дараа Тайвань руу бөмбөгдөгч онгоцуудыг илгээж байна.

H-6 нь Хятадын алсын зайн бөмбөгдөгч онгоц бөгөөд цөмийн ачаа тээвэрлэх чадвартай. Хятад улс нэг өдөрт таваас олон тооны H-6 бөмбөгдөгч онгоц илгээх нь ховор. 2021 оны аравдугаар сард 16 H-6 онгоц илгээж байсан удаатай.

Эх сурвалж: HINDUSTAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж