Хүн амд олон эмэнд тэсвэртэй нянгийн үрэвсэл зонхилж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Хүн амд олон эмэнд тэсвэртэй нянгийн үрэвсэл зонхилж байна

Хүн амд олон эмэнд тэсвэртэй нянгийн үрэвсэл зонхилж байна

Хүн амд зонхилж байгаа халдварт өвчний талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс таслын үзлэгийн резидент эмч Ц.Баянмөнхөөс тодрууллаа.


-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд үрэвсэлт идээт үрэвслийн өвчлөл их байна гэх мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Идээт үрэвсэл гэхээр хатиг, буглаа, мундас гэх мэт байдаг. Нийт хүн амд нянгийн тэсвэржилттэй MRSA буюу алтлаг метициллинд тэсвэртэй стафилококкийн халдварууд зонхилон илэрч байна. Олон эмэнд дассан нян хүнд халдвар тараахад дараагийн хүн нь олон эмэнд дасалтай халдвар авдгаараа ихээхэн эрсдэлтэй.

-Идээт үрэвсэл үүссэн тохиолдолд заавал эмчид хандах шаардлагатай юу?                         

-Идээт батга, хатиг зэрэг нь ихэвчлэн гурван долоо хоногийн дотор эдгэрдэг. Гэхдээ өвдөх, хавдах, халуурах зэрэг бусад зовуурь илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Олон эмэнд тэсвэртэй нян гэж ямар үрэвсэл вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Олон эмэнд тэсвэртэй нян нь энгийн антибиотик буюу эхний сонголтын эмүүдэд дарагдах нь ховор байдаг. Тиймээс биеийн аль нэг хэсэгт үрэвсэл үүссэн тохиолдолд антибиотик хэрэглэхгүй, эмнэлгийн байгууллагад хандаж тухайн хэсгээс бактерлогийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Тухайн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Шинжилгээний хариунд үндэслэн тухайн үрэвсэл үүсгэгчийн эсрэг мэдрэг антибиотикийг эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь зөв юм.

-Шинжилгээнд хамрагдахгүй дур мэдэн эм хэрэглэснээр ямар үр дагавартай вэ?

-Мэргэжлийн эмч нар бактерлогийн шинжилгээний хариуг үзэж аль болох тариагаар хийх хүчтэй антибиотик зөвлөдөг. Цэвэр буюу боолтын хагалгааны дараа үүссэн нийт халдварын ихэнх хувь нь нянгийн ургалтгүй байдаг. Энэ үрэвсэл нь энгийн антибиотикийн үйлчилгээнд дарагддаг. Харин бохир буюу идэт хагалгааны дараа “Олон эмэнд тэсвэртэй нян” үүсэх магадлалтай. Хүмүүс ихэвчлэн бактерлогийн шинжилгээ өгөхгүйгээр дур мэдэн таарахгүй антибиотик хэрэглэснээс болоод халдвартай хэсгүүд нь хүндэрч шархны эдгэрэлт удааширч үрэвсэл даамжирч байна.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж