МАН-ынханд нүүрсний хулгайчийг илрүүлэх сонирхол алга

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

МАН-ынханд нүүрсний хулгайчийг илрүүлэх сонирхол алга

МАН-ынханд нүүрсний хулгайчийг илрүүлэх сонирхол алга

Нүүрсний хулгайг судлах үүрэг бүхий УИХ-ын Түр хороо өнөөдөр /2022.12.13/ хуралдахад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд идэвхгүй оролцов. УИХ-д 62 суудалтай МАН-ын бүлгээс Түр хорооны хуралд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Энхбаяр, Б.Баттөмөр нар оролцлоо. Түр хороог даргалж буй УИХ-ын гишүүн Г.Ганболд, гишүүдийн асуултад хариулт өгөх зорилгоор Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт оролцсоныг оруулбал таван гишүүн болно.

Уг нь УИХ-аар улсын төсөв, Сонгуулийн хууль хэлэлцэхэд МАН-ын бүлгийн гишүүд Байнгын хороо, Түр хорооны хуралд харъяалал харгалзахгүй олноороо оролцдог жишигтэй ч дээрх хуралд ач холбогдол өгөөгүй нь нүүрсний хулгайч нарыг илрүүлэх сонирхол байхгүй байна уу гэж хардахад хүргэж буй.

Нүүрсний хулгайч нарыг яаралтай илрүүлж, хариуцлага тооцохыг шаардсан ард түмний жагсаал өнөөдөр арав дахь өдрөө үргэлжилж буй. Жагсагчдаас гадна олон нийт хэдэн их наяд төгрөгөөр үнэлэгдэх нүүрс хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гарч, хэдхэн хулгайч нарын халаасыг түнтийлгэсэн байхад ард түмний элч болж очсон УИХ-ын гишүүд нь олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө дуу хоолой нь болж, хуралд биечлэн оролцохгүй байгааг нүүрсний хулгайч нарыг илрүүлэх сонирхол УИХ дахь МАН-ын бүлэгт алга гэж үзэхээс өөр сонголт өгсөнгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж