18 настай сурагч UFC-ийн анхны ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

18 настай сурагч UFC-ийн анхны ялалтаа авлаа

18 настай сурагч UFC-ийн анхны ялалтаа авлаа

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн хамгийн шилдэг гэдэг UFC холбооны “UFC-282” өдөрлөг өнгөрсөн амралтын өдөр боллоо. Оргил болон дэд оргил тулааныг эс тооцвол бусад тулаанууд үзэгч олныг баясгав. Ян Блахович, Магомед Анкалев нарын оргил тулаан тэнцээгээр өндөрлөсөн бол Падди Пимблетт, Жаред Гордон нарын тулаанд шүүгчид Паддид ялалтыг өгсөн. Гэвч энэ нь үзэгч олонд таалагдсангүй. Тэд Жаред Гордоныг ялах ёстой байсан гэв.

Гэхдээ энэ өдрийн гол баатар нь Раул Росас Жуниор гэх Мексик гаралтай, 2004 онд төрсөн 18 настай хүү байлаа. Тэрбээр UFC-ийн анхны тулаанаа Жэй Перрин гэх 29 настай залуугийн эсрэг хийн нэгдүгээр үед боолтоор ялалт байгуулжээ.

Раул Росас тулааны дараа “Надад ямар ч дарамт, санаа зовох асуудал байсангүй. Би эрх чөлөөтэй, дуртай зүйлээ хийлээ. Яг одоо, өнөөдөр би өөрийгөө танилцуулахыг хүслээ. Би ирж байгаа шүү” гэв.

Түүний зорилго нь UFC-ийн түүхэн дэх хамгийн залуу аварга болох гэнэ. Домогт Жон Жонес 2011 онд 23 насандаа UFC-ийн хамгийн залуу аварга болж байв.

Ахлах сургуулиа удахгүй төгсөх Раул Росас нь 2017 оноос эхлэн бөхийн спортоор хичээллэж, 14 наснаасаа тулааны тэмцээнд орж эхэлжээ. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сард UFC холбоотой гэрээ байгуулж, мэргэжлийн холимог тулааны тамирчин болсон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж