Дотоодын ₮ картаар БНСУ-д төлбөр тооцоо хийх боломж нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Дотоодын ₮ картаар БНСУ-д төлбөр тооцоо хийх боломж нээгдлээ

Дотоодын ₮ картаар БНСУ-д төлбөр тооцоо хийх боломж нээгдлээ
2022 оны арванхоёрдугаар сарын 13. Монголбанк БНСУ-ын “КТ групп” хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр дотоодын банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд манай улсын төлбөр тооцооны систем олон улсын жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр ярих боломж бүрдсэн.

Энэ хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологи бүхий зайнаас уншуулах үндэсний брэнд ₮ карт гаргаснаар манай улсын иргэд нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан картаар төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Дотоодын ₮ картын хэрэглээг нэмэгдүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох ажлын хүрээнд Монголбанк болон БНСУ-ын "КТ" группийн охин компани болох “BC Card” компанийн хооронд 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Ингэснээр дотоодын ₮ картаар Өмнөд Солонгост, “ВС card” компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо харилцан гүйцэтгэх боломж бүрдэж байна.

2022 оны арванхоёрдугаар сарын 13. Монголбанк БНСУ-ын “КТ групп” хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Өмнөд Солонгосын харилцаа холбооны томоохон операторын нэг болох КТ группийн охин “BC Card” компани 1983 онд үүсгэн байгуулагдсан ба БНСУ-ын анхны төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч компаниудын нэг юм. Одоогийн байдлаар 30 сая орчим карт гаргаж, 3.2 сая байгууллагын гүйлгээг хүлээн авч, жилд 5 тэрбум гүйлгээ дамжуулж байгаа аж. Энэхүү үзүүлэлт нь судалгаагаар (Nilson Report, 2020) Ази-Номхон далайн бүсийн хамгийн том карт хүлээн авагчаар нэрлэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж