“NLMK” гангийн үйлдвэрийн тэргүүн Владимир Лисинийг Оросын хамгийн баян хүнээр Форбес сэтгүүл тодруулж байв. Түүнийг Оросын танк үйлдвэрлэлийн хамгийн том нийлүүлэгч гэдэг утгаар нь шийтгэх ёстой гэж Украины парламентын гишүүд шаардаж байна.
“NLMK” нь Уралвагонзаводыг гангаар нийлүүлдэг гол ханган нийлүүлэгч юм. Уралвагонзавод нь Оросын хамгийн томд тооцогдох танкийн үйлдвэрүүдийн нэг бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед байгуулагдаж байв. Энэ үйлдвэр нь одоо ч Оросын байлдааны танкийн гол нийлүүлэгч. Мөн галт тэрэг, хөдөө аж ахуйн машин зэргийг ч үйлдвэрлэдэг. Танкийн үйлдвэрт ган нийлүүлснээрээ Владимир Лисин дайныг шууд санхүүжүүлсэн гэсэн үг гэж Украины Одесса хотын депутат Олекский Гончаренко хэллээ.
Австрали улс дөрөвдүгээр сард түүнд хориг арга хэмжээ авсан. Гэвч Роман Абрамович, Михаил Фридман зэрэг Оросын томчуулаас ялгаатай нь Европын холбоо, АНУ, Их Британи зэрэг орон түүнд хориг арга хэмжээ аваагүй. Депутат Олекский Гончаренко “Энэ орнууд яагаад түүнд хориг тавиагүй вэ” гэдгийг мэдэхийг шаардаж байна. Тэрбээр аравдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел нарт захидал бичиж, Лисин тэргүүтэй таван хүнд хориг арга хэмжээ авахыг хүссэн. Одоогоор энэ хүсэлтийн хариуг өгөөгүй байна.
Форбес сэтгүүлд мэдээлснээр Лисиний хөрөнгө 18.4 тэрбум. Тэр Шотландад 3000 акр тансаг эдлэн газартай. Буудлагын спорт сонирхдог Лисин дайн эхэлсний дараа хэд хэдэн орны албан тушаалтнуудыг буудах шахалтад өртөж байсан.
“NLMK” компани Уралвагонзаводод ган нийлүүлж байгаагүй гэж мэдэгдсэн. Тэд өөрсдийн бүтээгдэхүүнийг цэргийн зориулалтаар ашиглахад тохиромжгүй, энгийн иргэдийн хэрэгцээнд зориулагдсан туузан ган л үйлдвэрлэдэг гэж хэлжээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ