Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад хилийн хориг тавьсан талаар өмнө нь мэдээлж байв. Нийгмийг бухимдуулсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өнгөрсөн аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан.
ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатын өгсөн мэдээллээр шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд удаашраагүй гэсэн юм. Цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрсөн хэмжээнд л мэдээллийг өгнө. Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй.
Аравдугаар сарын 10-ны өдөр тус тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас тухайн хөдөлгөөн хийж эхэлсэн. Тухайн үеийн камерын бичлэг зэргийг шалгаж байгаа.
Бид шүүх шинжилгээний байгууллагаас ирсэн хариултыг Мөрдөн шалгах хэлтэст өгсөн. Мөрдөн шалгалтын үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдэг хариултыг өгч байв.
Холбоотой мэдээ