“Намрын синдром” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

“Намрын синдром” эхэллээ

“TV Cocktail” хамтлагийнхан өнөөдөр “Өргөө” кино театрт шинэ киноныхоо нээлттэй холбогдуулаад хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хамтлагийнхан  “Cocktail Films” салбартай болж байгаа бөгөөд анхны дэлгэцийн уран бүтээл болох “Намрын синдром” инээдмийн кино нь өнөөдөр “Соёмбо”, “Өргөө” кино тетруудад нээлтээ хийх гэж байна. “TV Cocktail” хамтлаг таван жилийн ойн баяраараа үзэгч фенүүддээ өргөн барьж байгаа энэхүү киноны нээлт “Өргөө”-д 19.00 цагт болох ажээ. Нээлтэд “TV Cocktail” хамтлагийн найзууд, урлаг спортын одууд  ирж, тэдэнд баяр хүргэн улаан хивсний ёслолд оролцохоос гадна олон олон сюрпризүүдийг энэ үдэш дэлгэгдэх гэнэ.

Жилийн өмнөөс бүтээж эхэлсэн энэхүү кино цэвэр цагаан комеди төрлөөр зөвхөн “TV Cocktail”-ын уран бүтээлчдийн стиль, имиджд зориулан бичсэн бүтээл юм байна. Дашрамд сонирхуулахад тус киноны soundtrack-ыг “Татар”, “Камертон” хамтлаг, дуучин Болд, “TV Cocktail” хамтлагийнхан өөрсдөө дуулжээ. Мөн  киноны  хөгжимд  ДБЭТ-ын симфони хөгжмийн цөөхүүл, Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Үлээвэр найрал хөгжим  болон дуучин Жавхлангийн уран бүтээл гээд дэлгэцийн бүтээлд хөгжмийн бүх л жанр төрөл холилдон багтсан гэнэ. Найз нөхдийн халуун дулаан энерги шингэн бүтсэн энэхүү уран бүтээлд “Коктейл”-ийнхний мөрөөдөл бага ч болов биелсэн ажээ.

“Намрын синдром” киноны нээлтийг“Тэнгис” кино театрт есдүгээр сарын эхээр хийх ажээ. Өнөөдрөөс эхлэн “TV Cocktail” хамтлагийнханы синдром яаж хөдлөхийг хараарай.

Г.Даша
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж