Сонгон судлах хөтөлбөрийн цахим сургалтад 300 гаруй менежер оролцлоо

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Сонгон судлах хөтөлбөрийн цахим сургалтад 300 гаруй менежер оролцлоо

Сонгон судлах хөтөлбөрийн цахим сургалтад 300 гаруй менежер оролцлоо
Аравдугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн бүртгэл явагдаж буйтай холбогдуулан нийслэлийн боловсролын газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, ерөнхий боловсролын сургуулийн менежерүүдийг оролцуулсан цахим уулзалт зохион байгуулж, мэдээлэл өглөө.

Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв хамтран зохион байгуулсан уг уулзалтад нийслэлийн 90 орчим, орон нутгийн 240 гаруй менежер хамрагдав.

Сонгон судлах хөтөлбөрүүдээс хэрэгцээ сонирхолдоо тулгуурлан сонгосон боловч бүлэг үүсээгүй болон бусад шалтгаанаар сонгосон хичээлээ судлахгүй байгаа сурагчдад тэгш боломж үүсгэж, цахимаар сургалт зохион байгуулах багш нарыг үе шаттайгаар бэлтгэж байгааг мэдээлэв. Эдгээр багш нар ажлын байрандаа хөгжихийн зэрэгцээ орон даяар мэдлэг, ур чадвараа түгээх боломжтойг онцолж байв. Мөн цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангагдаж, нэмэлт орлоготой болох юм.

Сонгон судлах хичээлийн бүртгэл Student.edu.mn цахим системээр явагдаж байгаа бөгөөд бүртгэлийн алхмуудыг тайлбарлаж, уг сонголтод багш, эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс хэрхэн зөвлөн туслах талаар чиглэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж