Өмнөд Солонгосын алдарт “Big bang” хамтлагийн гишүүн “G-Dragon” олон төрлийн цуглуулгатай. “K-Pop”-ийн домог тэрбээр тансаг пентхаусдаа зориулсан өвөрмөц урлагийн бүтээлүүдээс эхлээд үнэтэй машин хүртэл цуглуулдаг. Түүнийг хамгийн үнэтэй машины цуглуулгатай “K-Pop” одоор зарлаж байв.
Тэр нисэх онгоцны буудал руу явахдаа ч, зураг авалтын талбай руу ирэхдээ ч хэрхэн дээд зэргийн харагдахаа мэддэг. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард “Chanel”-ийн шоунд оролцохоор явахдаа 600 мянган ам.долларын үнэ бүхий “Rolls-Royce Ghost” машинаар нисэх буудал руу иржээ. Өмнө нь 2016 онд “Infinite Challenge” шоунд оролцохоор ирэхдээ уг машины хар өнгөтэйг нь унасан байв.
Түүний унадаг өөр нэг тансаг машин бол “Bentley Continental GT”. Уг машины анхны үнэ нь 330 мянган ам.доллар. “G-Dragon” хязгаарлагдмал тоотой машинуудаас унадаг гэдгээрээ алдартай тул “Bentley Continental GT” нь илүү ч үнэтэй байх магадлалтай.
Түүнчлэн “Lamborghini Aventador” бол түүний дуртай машинуудын нэг гэдгийг шүтэн бишрэгчид нь анзаарсан болов уу. Яагаад гэвэл тэр энэ машины хэд хэдэн өнгө, загварыг нь унаж байсан. Тухайлбал, 2013 онд гаргасан “Who you?” нэртэй дууны клип дээр нь 560 мянган ам.долларын үнэтэй “Lamborghini Aventador” гардаг. Мөн тэрбээр 2015 онд Сөүлийн Шилла зочид буудлын гадна хар, 2014 онд “Good Boy” дууны клип дээр графитаар чимэглэсэн “Lamborghini Aventador”-той тус тус гарч ирж байв.
Энэ оны долдугаар сард тэрбээр инстаграмдаа “Bugatti Chiron” машины зураг нийтэлсэн нь шүтэн бишрэгчдийнх нь дунд шуугиан тарьсан юм. Хэрвээ тэр энэ супер машиныг үнэхээр худалдаж авсан бол 3.8 сая ам.долларын машин унаж буй хоёрхон солонгос хүний нэг болох аж. Энэ машин “G-Dragon”-ых биш гэдэг нь сүүлд батлагдсан. Гэвч ердөө өмнөх сард нь тэр тансаг пентхаус барихын тулд 13 сая ам.доллар зарцуулсан тул машин худалдан авсан ч байж магадгүй гэсэн таамаг гарч иржээ.
Машин унаагүй үедээ тэр тансаг зэрэглэлийн цахилгаан мотоцикл унах дуртай. Түүний унадаг “Super73”-ийн мотоциклууд 3500-5200 ам.долларын үнэтэй байдаг.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ