Боловсролын цахим шилжилтийн асуудлаарх олон улсын хурал Бишкект боллоо

Хуучирсан мэдээ: 2022.10.07-нд нийтлэгдсэн

Боловсролын цахим шилжилтийн асуудлаарх олон улсын хурал Бишкект боллоо

Боловсролын цахим шилжилтийн асуудлаарх олон улсын хурал Бишкект боллоо

БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ХУРАЛ БИШКЕК ХОТОД БОЛЖ БАЙНА

“Дижитал эрин үеийн боловсролын стратеги, инноваци” олон улсын хурал Бүгд Найрамдах Киргис Улсын нийслэл Бишкек хотноо аравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд боллоо. Олон улсын хуралд Монгол Улсыг төлөөлөн БШУЯ-ны дэргэдэх Боловсролын мэдээллийн технологийн төвийн захирал Ц.Тодгэрэл оролцож, өөрийн орны цахим шилжилтийн туршлагын талаар илтгэл тавилаа.

Монгол Улсын хувьд цар тахлын үед хэрэгжүүлсэн зайн сургалт, 5/9 стратеги, Medle.mn цахим платформ, цахим сургуулийн төлөвлөлт, зохион байгуулалт, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудаа интернетийн сүлжээнд 100 хувь холбосон туршлага, цахим шилжилтийн явцаараа бүс нутагтаа тэргүүлэгч байр суурьтай байгааг хуралд оролцогчид онцолж байна.

Тус хуралд Монгол, Киргиз, Тажикистан, Казахстан, Энэтхэг, Бутан зэрэг Төв Азийн орнууд болон Төв Азийн Америкийн Их Сургууль, Олон улсын хөгжлийн судалгааны төв (Канад) зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж