Төв Азийн орнуудын 11 дэх удаагийн симпозиумд Монгол Улс оролцож байна

Хуучирсан мэдээ: 2022.10.08-нд нийтлэгдсэн

Төв Азийн орнуудын 11 дэх удаагийн симпозиумд Монгол Улс оролцож байна

Төв Азийн орнуудын 11 дэх удаагийн симпозиумд Монгол Улс оролцож байна

Төв Азийн орнуудын боловсролын мэдээллийн технологийн симпозиум Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотод энэ сарын 6-7-ны өдрүүдэд болж байна.

Тус симпозиумд Монгол Улсаас Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын мэдээллийн технологийн төвийн захирал Ц.Тодгэрэл оролцож, илтгэл тавилаа. Тэрбээр “Манай улс “Цахим үндэстэн” болох стратегийн зургаан зорилгыг баталж, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд туслах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем бий болгон ажиллаж байна. Боловсролын салбарын хувьд хичээл, сургалтын нээлттэй цахим платформ хөгжүүлж, цахим сургуулийг нээсэн нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон “Цахим үндэстэн” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэж байна. Та бүхэнд ч өөрийн орны онцлог бүхий өвөрмөц шийдэлтэй туршлагууд байгааг олж харлаа. Төв Азийн орнууд харилцан туршлага солилцож, тулгамдсан бэрхшээлийг хамтдаа даван туулж, цахим шилжилтээ эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Төв Азийн улс орнуудын хувьд интернетийн хэрэглээ хот суурин газарт өсөлттэй байгаа ч орон нутаг, алслагдсан бүс нутагт дижитал ялгаа үүсгэж, боловсролын үйлчилгээний тэгш бус байдлыг бий болгосон байна. Тиймээс 2011 оноос хойш зохион байгуулж ирсэн тус симпозиум энэ жил “Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт мэдээллийн технологийн ур чадварыг хөгжүүлэх нь” сэдвийн дор явагдаж, Төв Азийн орнуудын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, сургалт, судалгааны байгууллагуудын төлөөлөгчид оролцож байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж