Улсын хүүхэлдэйн театрын ээлжит шинэ уран бүтээл болох "Аладдин-1001 шөнийн үлгэр" хүүхэлдэйн жүжиг нээлтээ хийхэд дөрөв хоног үлдлээ. Уг уран бүтээл нь 2022 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа бяцхан үзэгч хүүхэд, багачууд хүндэт эцэг эхчүүдийн хүртээл болохоор бэлэн болжээ.
Уг хүүхэлдэйн жүжгийн продюсерээр Улсын хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, найруулагчаар театрын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн найруулах урлагийн магистрант Г.Гандөш ажиллаж, бүтээлийг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хөрвүүлж, найруулгыг тавин ажилласан. Жүжгээс хүүхдүүд гоо зүйн таашаал, танин мэдэхүйн боловсрол авах бүтээл болсон бөгөөд хөгжмийн найруулгыг Соёлын тэргүүний ажилтан Э.Базарханд, бүжиг дэглээч Х.Хашхүү /ҮУИТ-ын бүжиг дэглээч/, зураач С.Энх-Од, хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчид хамтран бүтээв.
Тайз болон хүүхэлдэйнүүд шинэлэг технологиор бүтэж, өнгө будгийн гайхалтай хоршил, дуу хөгжмийн уран яруу аялгуу нь хүүхдийн анхаарал төвлөрөлд тохирсон гайхалтай нэгэн бүтээлийг үзэж, 1001 шөнийн үлгэрийн нэг өдрөөр аялахыг урьж байна.
Жүжгийн тасалбарыг Улсын хүүхэлдэйн театрын вэб хуудас www.puppet.mn сайтаар захиалах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийн 7039-9999 дугаараас авна уу.
Тоглолтын хуваарь:
- 2022.12.17-ны өдрийн 15:00 цагт
- 2022.12.18-ны өдрийн 11:00, 13:00, 15:00 цагт
- 2022.12.24, 25-ны өдрийн 11:00, 13:00, 15:00 цагт
- 2022.12.31-ны өдрийн 11:00, 13:00, 15:00 цагт
Холбоотой мэдээ