"Хэргийг тодруулахад хугацаа орж байна, удахгүй нэрсийг зарлана"

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

"Хэргийг тодруулахад хугацаа орж байна, удахгүй нэрсийг зарлана"

"Хэргийг тодруулахад хугацаа орж байна, удахгүй нэрсийг зарлана"

Нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгээс өнөөдөр /2022.12.13/ мэдээлэл хийлээ.


 Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

-Бид холбогдох байгууллагуудаас мэдээллүүдийг авч, нэгтгэж байна. Би дөнгөж сая мөрдөн шалгах албаныхантай холбогдлоо. Удахгүй өөрийн байрандаа хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгнө гэдэг хариултыг өгсөн. Бид хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй. Ганц хоёр тодруулах ажил байна. Ялангуяа хорьж байгаа хүмүүсээс мэдүүлэг авах учраас хугацаа шаардаж байна. Өнөөдөртөө багтаж, зар мэдээлэл өгнө. Нийтдээ 40 гаруй мөрдөгч ажиллаж байна. Хэргийг тодруулахад жаахан хугацаа орж байгаа учраас удахгүй сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Би жагсагчдад их санаа зовж байна. Бид хүч хэрэглэхгүй гэдэг байр суурь дээрээ зогсоно. Цагдаагийн алба хаагчид төв талбай дээр урьдчилан сэргийлэх чиглэлээр байнга ажиллаж байна. Хүний эрхэнд нэг ч халдахгүй, үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүндэтгэлтэй хандана.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" компани байгуулагдсан цагаас хойшх бүх санхүүгийн тооцооллыг санхүүгийн шинжээч ажиллуулж бэлтгэсэн. Одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Маргааш бид Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлгийн 22 зүйлийн тодорхой заалтуудад хэрэг хялбаршуулсан журмаар ял эдэлдэггүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсруулж дууслаа. Мөн ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бэлэн болж, яамдаас санал авч байна. Тодруулбал, ҮАБЗ-ийн зөвлөмж нь аж ахуйн зориулалтаар гэрээ хэлэлцээр байгуулах талаар Засгийн газарт даалгасан шинжтэй зөвлөмж гаргахыг  хориглоно.

БНХАУ-ын талаас эрх зүйн талаас харилцан туслалцаа үзүүлэх талаар ярьсан. Айлын талтай болон прокурорын байгууллагатай ойлголцож, БНХАУ-ын тал Гашуунсухайтын хилийн боомт болон бусад боомтуудыг бүхэлд нь автоматжуулсантай холбоотойгоор холбогдох мэдээллүүдийг тухай бүрт нь гаргаж өгөх боломжгүй байна. Харин эсрэгээрээ прокуророос ХЗДХ-ийн яамны харьяа агентлагууд болох Хил хамгаалах ерөнхий газар, Хятадын Хил хамгаалах байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд тодорхой мэдээлэл гаргуулах хүсэлтийг тавьсан.

Өмнөговь аймагт Цогтцэцийд ажиллаж байгаа мөрдөн байцаагчид эрчимтэй ажиллаж, 2000 гаруй жолооч, гүйцэтгэх удирдлагуудаас тайлбар мэдүүлэг авч байна. Хил гаалийнхнаас бас тайлбар мэдүүлэг авч байгаа.

Бид прокурорын зөвшөөрөлтэй хэргийн талаар болон холбогдож байгаа хүмүүсийн талаар тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудын мэдээллийг өгнө.

"АЛДАГДСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ ЗАСГИЙН ГАЗРААС ЭЦЭСЛЭН ТОГТООЖ ЧАДААГҮЙ БАЙНА"

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газрын ээлжит бус хурал өчигдөр болсон. "Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн болон олборлолтын үйл ажиллагаанд олон улсын аудиторын байгууллага ажиллуулах үүргийг өгсөн. Жагсагчдын зүгээс олон улсын экспертүүдээр дүгнэлт гаргуулахыг шаардаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэт" үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой газруудыг төрийн мэдэлд байлгахаас илүүтэй олон нийтэд нээлттэй компани болгож, олон улсад IPO гаргах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Өнөөдөр Засгийн газрын тогтоол албажин гарч, анхны хурлаа хийнэ.

Эргэлзээ төрүүлж байгаа хэд хэдэн томоохон оффтейк гэрээ байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Богд хаан төмөр замын  асуудал олон нийтийн бухимдлын үндэс болж байна. Нүүрсний зөрүүг ил тод болгохоор Тавантолгой төмөр замын байгууллага дээ онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхэт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хуулийн хэлстийн даргыг томилсон.

Нүүрсний асуудлыг тойрсон асуудал бодлого зорилго нэгтэй ажиллаж, олон нийтэд эргэлзээ үүсгэхгүйн тулд хичээж байна. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар өнгөрсөн хугацаанд А.Гансүх ажиллаж байсан. Өнгөрсөн 2008 оноос эхлэн сүүлийн 15 жилийн хугацаанд төмөр замын асуудалд холбогдож ирсэн.

Монгол Улс 1995-2022 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 336.4 сая тонн нүүрс экспортолжээ.

Нүүрс олборлолт:

  • ЭТТ компани 86 сая тонн
  • МАК 56.4 сая тонн
  • Саусгоби сэндс  компани 34.5 сая тонн
  • Энержи ресурс 49.8 сая тонн
  • Чинхуа МАК 17.4 сая тонн
  • Жижиг Тавантолгой ХК 17.7 сая тонн
  • Бусад экспортын жижиг компаниуд нийлээд 67.2 сая тонн нүүрс олборложээ. Үүнээс 2011-2022 онд нүүрс идэвхтэй экспортод гарсан хугацаанд 298.4 сая тонныг олборложээ.

Нүүрсний аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого:

  • Эрдэнэс Тавантолгой компани 12.8 их наяд төгрөг
  • Энержи ресурс компани10.2 их наяд төгрөг
  • МАК 5.3 их наяд төгрөг
  • Тавантолгой ХК 2.9 их наяд төгрөг
  • Саусгоби сэндс 2.5 их наяд төгрөг
  • МОЭНКО 2.1 их наяд төгрөг
  • Чинхуа МАК 1.5 их наяд төгрөг
  • Хангад эксплорэйшн 0.5 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Үүнээс 2011-2022 онд нийт 43.5 их наяд төгрөгийн нүүрсний борлуулалт хийсэн байна" гэв. Мөн улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай явагджээ хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд нар мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй тооцоолол байна гэдэг нь энэ тоон мэдээллээс харж болно.

"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008 онд эхлээд ашиглалтад орсон бол ДНБ өнөөдөр байгаагаас нэг дахин нэмэгдэх боломжтой байсан" гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байхдаа олон нийтэд хэлж байсан. Нийт 10 их наяд төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлснээс 8.9 их наяд төгрөг төсөвт, татварын өр 0.7 их наяд, татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа 0.3 их наяд төгрөг байна. Сүүлийн зургаан жил нүүрсний салбарын хийдлийг татварын хяналт шалгалтаар арилгахаар ажиллаж байна.

Алдагдсан нүүрсний хэмжээг Засгийн газраас эцэслэн тогтоож чадаагүй байна. Эдгээр асуудлыг Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, "Эрдэнэс Тавантолгой" компани зэргээс нүүрсний зөрүүтэй асуудлыг нягталж өгнө үү гэж АТГ-д хандсан байгаа.

Хууль хяналтын байгууллага үүнийг тогтооно. Нүүрсний 19.9 их наяд төгрөгийн үнийн зөрүүг АМНАТ-ыг  зөвхөн хил нөхцөлөөөр олон улсын зах зээлийн үнээр тооцдог. Өнөөдөр 15:00 цагаас нарийвчилсан тоон мэдээллийг хүргэх болно.

Цагаанхад-Гашуунсухайт чиглэлд богинын тээвэр хийдэг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Энэ асуудал ямар нөхцөлөөс үүдэн гарч ирснийг ярилцсан. Үндэсний тээврийн компаниудын тээврийн өртөг Хятадынхаас 3-4 дахин өндөр өртөгтэй байна. Дотоодын тээврийн компаниуд улсад татвар төлдөг учраас хоорондын харилцаа ил тод байдаг бол гадаадын нүүрс тээврийн компаниуд Монголд бүртгүүлж буй тээврийн өртгийг бодит байдлаас 3-4 дахин доогуур үнээр тээвэрлэж, бусад үнэ өртгийн харилцаа нь хилийн цаана явагдаж байсан байж болзошгүй. Энэ бүгдийг засах арга хэмжээг Засгийн газраас авч, хилийн цаана нүүрсний борлуулалт хийхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж