Төв талбайн сүлд модны гэрлийг энэ 7 хоногт асаана

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Төв талбайн сүлд модны гэрлийг энэ 7 хоногт асаана

Төв талбайн сүлд модны гэрлийг энэ 7 хоногт асаана

Жил бүрийн өдийд нийслэлийн төв талбайд шинэ жилийн гацуур мод сүндэрлэдэг. Энэ дагуу сүлд модны тулгуурыг өнгөрсөн долоо хоногт талбайд байршуулсан бол өнөөдрөөс /2022.12.13/ модоо засч, чимэглэж байна. Сүлд модны гэрлийг энэ долоо хоногт асаахаар төлөвлөжээ.

Сүхбаатарын талбайд ирэх оныг угтаж, олон сүлд мод, түүнийг тойрон бэлгэн хэлбэрийн байшин засч тохижилтыг мөн хийсэн.

Өнгөрсөн жилүүдийн төв талбайн баярын тохижилтыг нийслэлээс хийдэг байсан бол энэ жил онцлогтой. Тухайлбал, олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд болон үндэсний зарим компаниуд хамтран төв талбайг фестиваль маягаар зохион байгуулах юм. Төв талбайн тохижилтын талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Энэ жилийн хувьд бусад жилүүдээс онцлог зүйл ихтэй. Талбайн чимэглэлийг “Green fest –2022″ төслийн хүрээнд Элчин сайдын яамд, Үндэсний зарим компаниуд хамтран бүтээж байна. Тус төслийг Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэхээр олон улсын байгууллагууд нэгдэн Монголд анх удаагаа зохион байгуулж байгаа.

Талбайг тохижуулж буй жижиг сүлд моддыг дахин боловсруулалтаар хийсэн. Том сүлд модыг шинэчлэн засч байна.

Харин тойрон байгаа бэлгэн хэлбэртэй байшин дотор халуун уух зүйл болоод баярын уур амьсгалтай бэлгүүд худалдаалагдана. Мөн мөсөн хотхон болоод гадаа талбайд дулаацах боломжтой паар байрлуулах гэж байгаа. Энэ жилийн хувьд талбайн тохижилт фестиваль маягаар зохион байгуулагдана” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж