Зеленскийг зүүдлээд торгуулав

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Зеленскийг зүүдлээд торгуулав

Зеленскийг зүүдлээд торгуулав
TOPSHOT - Ukrainian President Volodymyr Zelensky attends a ceremony welcoming Ukrainians, who were freed by pro-Russian rebels during a prisoner exchange, at the Boryspil airport outside Kiev on December 29, 2019. - Ukraine and Russia-backed separatists in the country's war-torn east exchanged 200 prisoners on Sunday, swapping detained fighters for civilians and servicemen held captive in some cases for years in two breakaway regions. (Photo by Sergei CHUZAVKOV / AFP) (Photo by SERGEI CHUZAVKOV/AFP via Getty Images)

Украины ерөнхийлөгч Зеленскийг зүүдэлсэн тухайгаа бичсэн Оросын блоггер торгуулжээ. Тодруулбал, ОХУ-ын Забайкальскийн бүс нутгийн Чита хотын иргэн 26 настай Иван Лосев "армийн нэр хүндийг гутаасан" гэх үндэслэлээр 30 мянган рублиэр торгуулав.

Түүний инстаграм хаягийг Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд хянаж байсныг тэр мэдээгүй аж. Тэр инстаграмдаа зүүдээ дэлгэрэнгүй бичсэн.

“Өнгөрсөн шөнө би цэрэгт татагдаад, бэлтгэлийн лагерь дээр ирсэн байна гэж зүүдэллээ. Гэтэл Зеленский тэргүүтэй Украины цэргүүд гарч ирээд биднийг буудан хороох гэв. Тэр үед Зеленский миний хажуугаар өнгөрөхдөө надад үг хэлсэн. “Өө, би чиний инстаграмын сториг харсан шүү дээ. Украиныг алдаршуул, баатруудыг алдаршуул гэсэн байсан” гэж хэлээд миний мөрөн дээр алгадсан. Тэгээд “Энэ хүнийг үлдээгээд бусдыг нь цааш нь харуул” гэж хэлэв. Дараа нь би түүнээс инстаграмдаа зориулж өөртэй нь сельфи хийж болох уу гэж асуухад Зеленский тэгэлгүй яах вэ гэсэн” гэжээ.

Орон нутгийн нэгэн албан тушаалтан түүнийг энэ зүүднийх нь төлөө 15 жил хорих хэрэгтэй гэжээ. Харин Иван Лосев үүнийг тэнэглэл гэж үзэж байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж