“Сод монгол групп” ХХК-ийг 25 жилийн тэртээ үүсгэн байгуулж өдгөө 17 охин компанийн 2500 гаруй ажилтан албан хаагчидтай Монгол Улсын Топ-20 групп компанийн нэг болон өргөжиж МҮХАҮТ-ийн “Топ-100” аж ахуйн нэгжээр жил бүр тогтмол шалгарч ирсэн.
УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш “Сод Монгол гурпп” ХХК-ны бизнесийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцохгүй болсон бөгөөд бизнес эрхэлж байх хугацаандаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаагүй, ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй, нүүрсний болон бусад уул уурхайн тээвэрт машин явуулдаггүй цаашид уул уурхайн салбарт аливаа бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Цаашид нэр хүндэд хандсан худал гүтгэлэг, буруу ташаа мэдээлэл санаатайгаар тараавал хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх болно.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
Холбоотой мэдээ