Хүн амын нутагшиж буй нутаг дэвсгэр нь Монгол Улс шиг далай, тэнгисээс алслагдсан газар бол иодын агууламж маш бага байдаг. ДЭМБ-аас баталсан хүний хоногийн иодын доод хэмжээ нь насанд хүрсэн хүнд 150 микрограмм иод байдаг бол Монголд нэг хүн өдөрт дунджаар 25-30 микрограмм иод хэрэглэдэг. Жирэмсэн эмэгтэйд өдөрт 300-400 микрограмм иод шаардлагатай байдаг. Энэ бол хамгийн бага хэмжээ. Хүмүүс “би өдөрт 150 микрограмм иод хэрэглэсэн бол хангалттай” гэж боддог бол энэ тийм биш юм. Үүнийг үргэлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулдаг. Хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр амьдарч чадах уу? Энэ нь боломжтой, гэхдээ маш хэцүү.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвхөн доод хэмжээг баталсан. Энэ хамгийн бага хэмжээ нь бидний бамбай булчирхай T3 ба T4 гормон үйлдвэрлэхэд шаардлагатай хэмжээ. Энэ нь 150 микрограмм юм. Монголд нэг хүн өдөрт дунджаар 25, дээд тал нь 30 микрограмм иод авдаг. Энэ нь тав дахин бага. Монголд иодын хэрэглээ, нөхцөл байдал ийм л байна.
Яагаад Монголд иодын дутагдлыг нөхөх хэрэгтэй бэ? Учир нь иодын дутагдал нь хүний биед маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Иод нь бодисын солилцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Бодисын солилцоо бол бидний биеийг бий болгодог систем юм. Энэ бол материал авч, түүгээрээ биеийг барьдаг барилгын баг гэж хэлж болно.
Хэрэв иод дутагдалтай бол бидний биед задрал, доройтлын үйл ажиллагаа давамгайлдаг. Энгийн нэг жишээгээр тайлбарлахад, яс нь амьдралынхаа туршид эсийн бүтцийг бүрэн орлуулдаг. Ясыг бий болгодог эсүүд байдаг бол эдгээр ясыг устгадаг бусад эсүүд бас байдаг. Хүний биед маш их бүтээгч болон устгагч эсүүд байдаг. Тиймээс иод дутагдсанаар бүтээгч эсүүд дарагдаж, устгагч эсүүд эсрэгээрээ идэвхэждэг. Ийнхүү хүний биед ясны устгалын үйл ажиллагаа явагддаг. Өөрөөр хэлбэл, ясыг устгах ёстой баг нь барьдаг багаас илүү сайн ажиллаж, ясны сийрэгжилт үүсэж, яс хэврэг болдог. Энэ үйл явц нь бидний биеийн бүх хэсэгт, уушги, элэг, тархи эсвэл бусад дотоод эрхтнүүдэд явагддаг.
Бие махбодод иод, ялангуяа T3 гормон нь энэ үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь үнэн хэрэгтээ иодын дутагдал нь бидний биеийг тэнцвэргүй байдалд хүргэж, өсөж, хөгжиж, сайжрахын оронд бид эсрэгээрээ доройтдог. Мэдрэлийн өвчин, Альцгеймер, Паркинсон болон бусад бүх доройтуулагч өвчин нь иодын дутагдалтай холбоотой байдаг. Тиймээс, та өөрийн биеийг зүгээр л хэвийн ажиллуулахыг хүсэж байвал иодын дутагдлаа нөхөх хэрэгтэй.
Холбоотой мэдээ