Кристиано Роналдо энэ дэлхийн аваргаар хүссэн хэмжээндээ тоглож чадалгүй нулимстай тэмцээнээ өндөрлүүлсэн. Өдгөө 37 настай Португал эрийн сүүлийн дэлхийн аварга энэ байлаа гэж олон нийт ярьж буй.
Тэрбээр Мароккод хожигдсон тоглолтынхоо дараа цахим хуудаснаа "Португалын шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргад түрүүлэх нь миний хамгийн том мөрөөдөл байсан. Олон улсын хэмжээнд маш олон цом хүртсэн ч Португалын нэрийг дэлхийн хамгийн том тэмцээнд гаргах нь миний хамгийн том зорилго байсан.
Би үүний төлөө тэмцсэн. Энэ мөрөөдлийнхөө төлөө тэмцсэн. 16 жилийн турш таван дэлхийн аваргад оролцож гоол оруулахад миний хажууд үргэлж гайхалтай тамирчид болон олон сая португалчууд дэмжиж байсан. Би бүхнээ зориулсан. Би хэзээ ч мөрөөдөлдөө бууж өгч тулалдахаас нүүр буруулж байгаагүй.
Харамсалтай нь мөрөөдөл минь өчигдөр төгслөө. Үүний талаар ярьж, бичиж, таамаглаж байгаа хүмүүст миний Португалын төлөө гэсэн сэтгэл зүрх сэтгэл хэзээ ч өөрчдөгдөж байгаагүй гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Би эх орон болон багийн хамтрагчдаасаа хэзээ ч нүүр буруулахгүй.
Одоохондоо өөр хэлэх зүйл алга. Баярлалаа, Португал. Баярлалаа, Катар. Мөрөөдөл үргэлжилж байх үед сайхан байлаа. Харин одоо сайн зөвлөгч байж, хүн бүр өөрийн дүгнэлт хийхийг хүлээн зөвшөөрөх цаг нь иржээ" гэв.
Харин түүний эгч Катиа Авейро өөрийн инстаграм хуудаснаа “41 нас бол амьралын оргил үе” хэмээгээд “Ач зээ нар минь надаас тэмцэл, нэр төр, алдар нэр, шаргуу хөдөлмөр, зүтгэл, саад бэрхшээл, хүмүүс ямар муухай болох талаар асуухад, тэд надаас цом, зорилго, шагнал, рекорд эвдсэн өвийн талаар асуухад би Португалын нийслэлээс алслагдсан далайн дундах дотроо ус халааж ванн дүүргэдэг, ах дүүстэйгээ гудас дэвсэж, унтдаг, аав нь дайнд оролцож байсан, ээж нь асрамжийн газарт хүмүүжсэн энгийн нэгэн байшинд амьдардаг байсан авга ахынх нь талаар ярьж өгнө. Би тэдэнд түүний бүтээсэн эзэнт гүрэн, түүний хүч чадал, амласандаа хүрсэн гээд бүхнийг ярьж өгөх болно. Түүний зан байдал, хэрхэн хөл дээрээ эргэн зогссон талаар бүгдийг ярина. Авга ахынх нь талаар киног үзүүлнэ. Мөн түүний амьдралын нэг хэсэг байсандаа талархах болно. Түүний амьдрал ямар гайхалтай байсан гээч. Бахархаж байна. Тэр бол миний дүү. Тиймээ, тэр бол Кристиано Роналдо” гэжээ.
Роналдо ирэх ДАШТ-д гэхэд 41 настай байх болно. Фэнүүд нь түүнийг ирэх ДАШТ-д сүүлийн удаа зодоглож, дутуугаа дүүргээсэй гэж их хүсч байна. Эгч нь хүртэл 41 нас бол оргил үе гэдгийг хэлчихлээ. Ямартай ч Роналдо ямар шийдвэр гаргахыг хамтдаа харцгаая. 2026 оны ДАШТ-ээс өмнө 2024 онд Европын аварга Роналдо болон Португалыг хүлээж байна.
Холбоотой мэдээ