Путин сэтгүүлчдээс айв

Хуучирсан мэдээ: 2022.12.13-нд нийтлэгдсэн

Путин сэтгүүлчдээс айв

Путин сэтгүүлчдээс айв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдийг урьж оролцуулан, асуултад нь хариулдаг уламжлалт телевизийн шууд ярилцлагаа энэ жил өнжихөөр болжээ. Шинэ оны өмнөхөн болдог телевизийн шууд нэвтрүүлгийг  сүүлийн 10 жил зохион байгуулж, үзэлт сайтай хөтөлбөр байсан. Гэвч уг нэвтрүүлэг болохгүй гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж, нэмэлт тайлбар өгөхөөс татгалзжээ.

"Ерөнхийлөгч үүний оронд сэтгүүлчидтэй ярилцах өөр  "боломжийг" эрэлхийлэх болно" гэж Песков хэлэв.

Путин 2012 онд дахин ерөнхийлөгч болсныхоо дараа  жил бүрийн арванхоёрдугаар сард жилийн эцсийн хэвлэлийн бага хурлыг хийдэг болсон. Үүнд ОХУ-ын өнцөг булан бүрээс олон зуун сэтгүүлч, гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцож, ихэвчлэн гурван цаг гаруй үргэлжилдэг.

Тэрээр энэ жил нэвтрүүлгээ цуцалсан нь Украинд “амжилтгүй” дайн хийж буйгаасаа болж сэтгүүлчдэд ам асуугдахаас айсан гэж ажиглагчид харж байна.

Украинд 10 сар үргэлжилсэн дайнд Оросын арми удаа дараа ухарч, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Оросын анхны цэргийн дайчилгаанд есдүгээр сард 300,000 хугацаат цэргийн алба хаагчийг татан оролцуулсантай холбоотой хурцадмал байдлын үед Путин сэтгүүлчдээс зайлсхийж байна.

Үүнээс гадна Путин Оросын Холбооны Улсын хууль тогтоогчид болон өндөр албан тушаалтнуудад хандан жил бүр илтгэл тавьдаг. Гэвч энэ жилийн илтгэлийн товыг Кремль хараахан зарлаагүй байна.

Мөн   жирийн сонгогчид ерөнхийлөгчтэй "Шууд утас"-аар холбогдож,  гомдол мэдүүлж, газар дээр нь шийдүүлдэг уламжлалт арга хэмжээг ч хийх бодолгүй байгаа аж. Шууд утсаар холбогдож, санал гомдол сонсдог үйл ажиллагааг Путин 2001 онд ерөнхийлөгч болсноосоо хойш зохиож буй.

ЭХ СУРВАЛЖ:BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж