Иргэд Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө жагсч, нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсаар байна. Жагсаж буй иргэд өнгөрсөн Баасан гаригт нийслэлийн удирдлагуудаас гэр барих зөвшөөрөл хүссэн. Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар жагсагчдын төлөөлөлтэй өнөөдөр (2022.12.12) уулзаж, гэр барих зөвшөөрөл олгосноор жагсагчид гэрээ барив. Энэхүү үйл явдлын фото сурвалжлагыг хүргэе.
Гэрэл зургийг: Б.ЭРДЭМБИЛГҮҮН