Иод яагаад чухал вэ, яагаад бидний биед хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

Иод яагаад чухал вэ, яагаад бидний биед хэрэгтэй вэ?

Иод яагаад чухал вэ, яагаад бидний биед хэрэгтэй вэ? Иод бол бодисын солилцоонд зайлшгүй шаардлагатай элемент юм. Бодисын солилцоо гэдэг нь бидний биед орж буй бодисыг задалж (катаболизм), тэдгээрийг ашиглан бидний биед хэрэгтэй бусад элементүүдийг (анаболизм) бий болгох үйл явц юм. Тиймээс иод нь бодисын солилцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бидний хэрэглэж байгаа бүх зүйл иодын оролцоотойгоор боловсруулагддаг бөгөөд үүнээс бидний организм үүсдэг. Бие махбодоо хэвийн хөгжүүлж, эрүүл байгаасай гэж хүсэж байвал иодыг хангалттай хэрэглэх хэрэгтэй. Бидний биед агуулагдах иод T3, T4 гормонууд үүсдэг. Эдгээр гормонууд нь бидний бие махбод дахь олон үйл явцыг хариуцдаг. Монгол Улс иодын дутагдал их ажиглагддаг газар байрладаг учраас бид энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Юуны өмнө бид иод хүний бие махбодод хэрхэн ордгийг ойлгох хэрэгтэй. Иод хүний биед зөвхөн хоол хүнсээр дамжин, мөн амьсгалж буй агаартай хамт бага хэмжээгээр ордог. Дэлхий дээр иодын хамгийн их агууламж нь далай, тэнгист байдаг. Өөрөөр хэлбэл, эрдэмтдийн хийсэн судалгаагаар, их хэмжээний иод ууршиж, хүмүүс амьсгалах боломжтой, иодтой хур тунадас орж, тухайн нутаг дэвсгэр дээрх бүх зүйлийг усалж, улмаар хүн, амьтан иоджуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг далайн эрэг дээр байрладаг бүс нутгийг л иодоор ханасан гэж тооцдог. Өөрөөр хэлбэл, иоджуулсан үр тариа идсэн тахианы махыг хүмүүс иддэг. Хүмүүс иодтой усаар усалсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэвэл эдгээр хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь иод агуулсан байдаг. Ийнхүү хүний бие иодыг хүлээн авдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж