ОХУ-ын Москва хотын зүүн хэсэгт орших Балашинка дахь "Стройпарк" худалдааны төв шатжээ. Худалдааны төвд өнөөдөр өглөө шатаж, хар утаа суунаглаж буй зураг олон нийтийн сүлжээгээр тарсан байна.
Өмнө нь Москвагийн ойролцоох Химки дэх "Мега" худалдааны төвд гал гарсны улмаас дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдсан билээ. Хоёр худалдааны төв хоорондоо 30 миллийн зайтай аж.
Оросын худалдааны төвүүдэд ойр ойрхон гал гарах болсон нь хэн нэгний санаатай үйлдэл гэх хардлага бүхий мэдээлэл цахим сүлжээгээр тархаж, их хандалт авчээ. Тухайлбал, "Bne IntelliNews" сайт мэдээлэлдээ "Худалдааны төвүүдэд гарсан гал украинчуудын санаатай үйлдэл гэж хардаж байна" гэж онцолсон байна.
ОХУ-ын Онцгой байдлын яамнаас "Худалдааны төвд зарагдаж буй барилгын материалууд галд өртсөний улмаас тус төв шатсан" гэж мэдэгджээ. Үүнээс гадна Москвагийн Микояновский махны үйлдвэр, Пушкины үндэсний урлагийн галерей зэрэг газруудад гал гарч байв.
Эх сурвалж: DAIL YMAIL
Холбоотой мэдээ