Хайр даана шүү, жагсагчид минь!

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

Хайр даана шүү, жагсагчид минь!

Хайр даана шүү, жагсагчид минь!

Нүүрсний хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан ард түмний жагсаал өнөөдөр (2022.12.12) ес дэх өдрөө үргэлжилсэний эцэст Сүхбаатарын талбайд хоёр гэр барих зөвшөөрөл авч чадлаа. Ардчиллын л үнэ цэнэ юм даа. Хэрвээ Монголд ардчилал тогтоогүй бол гэр барих зөвшөөрөл авах битгий хэл жагсаалыг эхэлсэн өдөр нь л нугачин дарах байсан биз.

Одоо жагсагчид ашиг хонжоо эрэлгүй, бусдын гар, хөл бололгүй, эхлүүлсэн тэмцлээ үр дүнд хүргэхийн төлөө явах ёстой. Жагсаалыг өөрсдийн хулгай дээрмийг халхавчилж, хариуцлагаас бултан замхруулах зорилготой хүмүүс амдаад сууж буйг мартах ёсгүй. Зорилгодоо хүрэхийн тулд жагсаалыг аль болох бужигнуулж, бусниулж, тайван байдлыг алдагдуулахыг эрмэлзэх тул асуудалд нухацтай, тайвнаар хандаж, аль болох тайван жагсаал хийх нь нэг номерын асуудал гэдгийг дэмжигчдэдээ уриалах ёстой болж байна.

Ардчилсан намын гишүүн О.Цогтгэрэл “Жагсагчдад Соёлын төв өргөөний хаалгыг нээх хэрэгтэй. Жагсагчдад коридор, заалыг нь нээж өгмөөр байна. Эмч нар байрлаж, 00 нь нээлттэй байх шаардлагатай” гэсэн асуудал хөнджээ.

Соёлын төв өргөөг жагсагчдад нээлттэй байлгах гэхээс илүү төв талбайн баруун талд байрлаж буй Хотын захиргааны 25 давхар байрны 00-ыг нээлттэй байлгасан нь зөв болов уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж