Месси: Марадона биднийг диваажингаас дэмжиж байгаа

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

Катар-2022

Месси: Марадона биднийг диваажингаас дэмжиж байгаа

Месси: Марадона биднийг диваажингаас дэмжиж байгаа

Аргентины шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд шалгарч, финалд хүрэхэд ердөө ганц хожил дутуу байна. Тэд 1986 онд Диего Марадонагоос хойш дэлхийн аваргад түрүүлээгүй явна.

Марадона, Месси хоёрыг олон зүйлээр адилтгаж ирсэн ч гол ялгаа нь Марадона Аргентины хамтаар 1986 оны ДАШТ-д түрүүлж байв. Харин Месси 2014 онд мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ жил Аргентин ДАШТ-д түрүүлэх өндөр магадлалтай байгаа билээ. Ялангуяа Бразил хасагдсаны дараа тэдний финалд гарах боломж нэмэгдсэн. Гэхдээ Хорват гэх хатуу самрыг эхлээд давах шаардлагатай.

Нидерландыг хожсон тоглолтын дараа Месси “Бид ард түмэнтэйгээ талбайд гарсан. Бид ялалтын баяраа энд ч, Аргентинд ч тэмдэглэлээ. Хүмүүс минь урам зориг дүүрэн байна. Бид хагас шигшээн дөрвөн багийн нэгээр нэрлэгдлээ. Мөрөн дээрх хүнд ачаагаа авч хаялаа. Би тэмцээн эхлэхээс өмнө л хэлж байсан, Диего биднийг диваажингаас дэмжиж байгаа. Лаутаро Мартинез цохилтоо оруулахад л цээжнээс нэг том юм аваад хаячихсан. Бид 2-0 гэсэн харьцаатай тоглолтыг дуусгаж болох байлаа” гэв.

Аргентины ард түмэндээ бурханы дайтай хүндлэгддэг Диего Марадона 2020 оны арваннэгдүгээр сард таалал төгссөн. Тэрээр дасгалжуулагчийн хувиар Аргентиныг ахлан, 2010 оны ДАШТ-д оролцсон ч хасагдах шатанд Германд хожигдон нутаг буцсан түүхтэй. Марадона хөлбөмбөгч байсан шигээ дасгалжуулагч байж чадаагүй нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж