"Эрдэнэс Тавантолгой"-н Х.Нурлатыг сар цагдан хорино

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

"Эрдэнэс Тавантолгой"-н Х.Нурлатыг сар цагдан хорино

"Эрдэнэс Тавантолгой"-н Х.Нурлатыг сар цагдан хорино

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг цагдан хорих прокуророос ирүүлсэн саналыг өнөөдөр (2022.12.12) Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. Тус шүүх хурлаас Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Прокуророос “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татсан.

Шүүх өнгөрсөн Баасан гаригт түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) зааснаар яллагдагчаар татагдсан "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Тус шүүхээс прокурорын саналыг 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хэлэлцээд, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С-ыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр мөн гаргасан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлат гэх хүний хамаарал бүхий компани Казахстан улсын Алмата хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьж байгуулсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа гэдэг мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж