Жагсагчдад хоёр гэр барих зөвшөөрөл олголоо

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

Жагсагчдад хоёр гэр барих зөвшөөрөл олголоо

Жагсагчдад хоёр гэр барих зөвшөөрөл олголоо

Сүхбаатарын талбайд жагсч буй иргэд өнгөрсөн Баасан гаригт гэр барих зөвшөөрөл хүссэн. Гэвч нийслэл болон холбогдох газруудаас тодорхой хариу өгөхгүй байсаар дөрөв хоносон юм. Өчигдөр /2022.12.12/ орой жагсагчдын заримынх нь биеийн байдал муудсан. Цаг агаар болон иргэдийн эрүүл мэндийн байдлыг харгалзаж, нийслэлээс ямартай ч гэр барих зөвшөөрөл олголоо.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан.

Иймд Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэж байна” гэсэн юм.

Тэрбээр мөн “Төв талбайд гэр барих зөвшөөрлийн хүсэлт өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд ирсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, зохицуулалтын хүрээнд боломжит байдлаар зөвшөөрлийг олгож байна. Жагсагчдын зүгээс барих гэр шаардлагатай гэж үзэн, хүсэлт гаргавал яаралтай хэлэлцээд, хариу өгөхөд бэлэн” гэж онцоллоо.

Төв талбайд ес дэх хоногтоо үргэлжилж буй жагсаалд оролцогчдын биеийн байдал муудаж, осгож эхэлж байгаа талаар жагсагчид өчигдөр мэдээлсэн.

Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс эхэлсэн жанжин Д.Сүхбаатарын талбайд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэдийн жагсаал, цуглаанд хонож, дуу хоолойгоо хүргэж буй хүмүүсээс дөрөв нь осголтын II зэрэгтэй гарсан байна. Жагсагчдын хэлж байгаагаар гэр барих зөвшөөрөл олговол иргэд тайван замаар жагсана. Хэрэв зөвшөөрөл олгохгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэж ч мэдэгдсэн. Гэхдээ жагсагчид осголтын зэрэгтэй байсан гэдэг ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Одоогоор жагсаал хэд хоног үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд ямартай ч иргэд төв талбайн урд хэсэгт хоёр гэр барьж байрлах боломжтой боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж