"ЦЕГ Хятадад хандсан ч хил давсан нүүрсний мэдээлэл өгөөгүй"

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

"ЦЕГ Хятадад хандсан ч хил давсан нүүрсний мэдээлэл өгөөгүй"

"ЦЕГ Хятадад хандсан ч хил давсан нүүрсний мэдээлэл өгөөгүй"

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан орон нутгийн өмчит "Тавантолгой" компанид хийж байгаа мөрдөн шалгах ажиллагааны талаар өнөөдөр /2022.12.12/ Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Сүхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас дэд ажлын хэсэг байгуулаад, 75 мөрдөгч нүүрсний хэрэг дээр ажиллаж байна.

Жижиг "Тавантолгой" ордын 51 хувийг орон нутаг, 19.69 хувийг "Ажнай" корпораци, 16.31 хувийг "Шандас импекс" компани, 13 хувийг бусад үнэт цаас эзэмшигч эзэмшдэг.

Одоогийн байдлаар 2013-2017 оны хооронд Гашуунсухайт боомтоор 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл хоосон гарсан бүртгэл байна. 30 удаагийн давтамжаар хоосон гарсан.

Хоосон гарсан тээврийн хэрэгслийн 19 нь Монгол Улсын аж ахуйн нэгжийнх бол 27 нь Хятад улсынх. "Тавантолгой" хувьцаат компанитай гэрээлсэн гэрээнээс 942 мянган тонн нүүрс экспортод илүү гарсан болох нь төрийн байгууллагаас гаргаж өгсөн баримт, аудитын бүртгэлээр баталгаажсан.

Энэ хэрэг дээр цагдаагийн байгууллага ажиллагаа хийхэд хүндрэлтэй байна. Ямар хүндрэл учирч байна вэ гэхээр Гашуунсухайт хилийн боомтоор 203 машин хоосон гарсныг шалгаж, 2450 жолоочоос мэдүүлэг аваад байна. Нэг автомашин дээр хамгийн багадаа 5 жолооч гарч ирж байна. Тухайн үед аж ахуйн нэгжүүд нүүрс тээврийн үйл ажиллагаа эхлүүлж байхад жолооч нар ажлаа хаяад явдаг, хөлс үнэ өндөр хэлсэн компани руу зарим жолооч явдаг, машинаа хувьд гаргаад авчихдаг зэрэг олон шалтгаан байна.

Аудитын байгууллагын дүгнэлтээр эхний 46 компанитай холбоотой нүүрсийг тогтоосон. Энэ бол эцсийнх биш буруутай эсэхийг шүүх тогтооно.

Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын 2013-2017 оны хооронд хилээр гарсан тээврийн хэрэгсэл, хилээр гарсан нүүрсний мэдээлэл зөрж байна. Гааль дээр бүртгэгдсэн автомашины дугаар Хил хамгаалах ерөнхий газрынхаас зөрдөг. Эсвэл "Портер" машин, "Приус" машины мэдээлэл гарч ирж байна. Энэ шалгалт цагдаагийн байгууллага дээр 2 жил гаруй хийгдэж байна.

Монгол Улсын хилээр гарсан тээврийн хэрэгсэл хэчнээн тонн нүүрстэй гарсан бэ гэдэг мэдээллийг авахын тулд цагдаагийн байгууллагаас 2019 оны есдүгээр сарын 4-нд анх Хятад улсын гааль, цагдаагийн байгууллагад хандаж байсан.

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу. Тэр үед буюу 2019 оны аравдугаар сарын 3-нд Хятад улсын гааль, цагдаагийн байгууллагаас “Цагдаа, гаалийн эрх мэдлээс давсан тул хариу өгөх боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн.

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулан 2019 оны арванхоёрдугаар сарын 16-нд дахин Эрх зүйн туслалцаа авах гэрээний дагуу дахин хандсан. Хариуг 2020 онд буюу 11 сарын дараа ирүүлсэн, “Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цахим картын өмнөх мэдээллийг зогсоосон тул хариу өгөх боломжгүй” гэсэн. Монгол Улсын Ерөнхий прокурорын газар энэ хэрэг дээр дахин мэдээлэл авахаар БНХАУ-д хандсан. Хятад улсын талаас мэдээлэл ирүүлбэл хүндрэлтэй явж байгаа мөрдөн шалгах ажиллагаа шуурхайлахад их нэмэр болно.

Одоо манай мөрдөгч нар жолооч нараас мэдүүлэг авахаар “Би тухайн үед олон компанид нүүрс ачиж байсан, хэзээ хилээр гарч байснаа, хэдэн тонн нүүрс ачсанаа санахгүй байна” гэж мэдүүлж байна.

Хоёр дахь хэрэг нь, мөн орон нутгийн өмчит "Тавантолгой" компанитай холбоотой хэрэг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 мянган тонн нүүрс олборлож, 20 орчим сая ам.долларын хохирол учруулсан байж болзошгүй хэргийг шалгаж байна. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан.

Том ажлын хэсгийг тухайн үеийн Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатараар ахлуулан ажиллуулж, геологи марштрейдрийн гурван удаагийн хэмжилт хийсэн. Марштрейдийн хэмжилтээр "Тавантолгой" компанийн дөрөвдүгээр уурхайн хойд хэсгээс 26.3 мянган тонн, зүүн хэсгээс 233.4 мянган тонн, баруун хэсгээс 8.2 мянган тонн, нийт 268381 тонн нүүрс буюу 63 мянган тонн нь коксжих, 200 мянган тонн нь исэлдсэн нүүрс байгааг тогтоосон. Энэ хэргийг цагдаагийн байгууллага 2020 оны тавдугаар сарын 11-нд АТГ-т шилжүүлсэн, одоо тус газар шалгаж байна.

Дараагийн хэрэг нь, “Тавантолгой транс” орон нутгийн өмчит компани аж ахуйн нэгжээс худалдан авсан нүүрсээ Гашуунсухайт боомтоор 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 3758 тээврийн хэрэгслээр 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй хил нэвтрүүлсэн хэрэг юм. Шалгалт дуусаагүй үргэлжилж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж