“Toyota” компанийн 1993 онд үйлдвэрлэсэн “Corolla” маркийн автомашиныг 72 настай шинэ зеланд эр эзэмшдэг. Түүний машин хоёр сая гаруй км зам туулж, баргийн машины үзүүлээгүй амжилт гаргажээ. Хоёр сая км-т хамгийн ойртсон машин гэхэд дөнгөж 700 мянган км гүйлттэй байсныг тус машинд завсар, үйлчилгээ үзүүлдэг механикч хэлэв.
Грем Хебли гэх эр машинаа 2000 онд худалдаж авсан бөгөөд тухайн үед ердөө 80 мянган км зам туулсан байжээ. Тэр Веллингтоноос хойд арлын Нью Плимут хүртэл долоо хоногийн зургаан өдөр тогтмол ажилдаа явдаг. Ингэхдээ долоо хоног бүр 5000 км зам туулдаг аж. Өдгөө машины эд анги ямар нэг асуудалгүй ба цаашид ч давхисаар байх болно гэдгийг Хебли хэлэв. Түүнчлэн уг машин анхныхаа хөдөлгүүрийг одоо ч солиогүй байна.
Тэр Вангануи дахь авто засварт 14 хоног тутамд машинаа үзүүлдэг. Тус авто засварын механикч Жон Шерман олон жил Хеблигийн машинд засвар, үйлчилгээ үзүүлсний хувьд энэ амжилтыг бататгажээ. Тэрбээр “Би өөрөө энэ машин дээр ажиллаагүй бол итгэхгүй байсан” гэж хэлэв. Мөн энэ гайхалтай үзүүлэлтийг хуучны “Toyota” машинуудын найдвартай байдал, ойр давтамжтай засвар үйлчилгээ болон эзнийх нь байнгын анхаарал халамжтай холбон тайлбарлажээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ