Автобусанд бэлэн мөнгөөр зорчих нь зөрчилд тооцогдохгүй

Автобусанд бэлэн мөнгөөр зорчих нь зөрчилд тооцогдохгүй

Автобусанд бэлэн мөнгөөр зорчих нь зөрчилд тооцогдохгүй

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаас нийтийн тээврийн автобус бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тогтоол гарсан. Тус тогтоолын хэрэгжилттэй холбоотой Нийслэлийн тээврийн газар нь "Улаанбаатар смарт" хувьцаат компанитай хамтран судалгаа хийж байгаа аж. Үүний дараагаар иргэд нийтийн тээвэрт албан ёсоор бэлэн мөнгөөр зорчих боломж бүрдэх юм. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгсэлд бэлэн мөнгөөр зорчих нь зөрчилд тооцогдохгүй гэсэн үг.

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний тэргүүн эгнээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил тусгагдсан. Гэвч хугацаа нь дуусч актлах болсон автобусуудыг үйлчилгээнээс гаргаж чадахгүй байгаа учрыг албаныхан төсөв санхүүтэй холбож тайлбарладаг.

Тиймээс смарт карт үйлчилгээ нэвтрүүлж, нийтийн тээврийн орлогыг нэгдсэн байдлаар авч байна. Хэдийгээр энэ үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч бэлэн мөнгөөр зорчих иргэдийн тоо буураагүйг Нийслэлийн нийтийн тээврийн газраас онцолсон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж, судалгаанд үндэслэн ойрын хугацаанд нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчдог үйлчилгээ нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр жолооч нарт бэлэн мөнгө өгч зорчдог зөрчил багасч, картын соёл нэвтэрнэ гэж үзэж буй аж.

Ямартай ч тус үйлчилгээ тогтоолын дагуу он дуустал хэрэгжих бөгөөд шийдвэр албажаагүй үед зөрчил гаргаж байгаа тохиолдолд иргэд 7004-4040 утас болон 1800-1200 гэсэн утсанд гомдол, санал хүсэлтээ өгөх боломжтой байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж байна. Хүрэлцээ, хангамж дутагдалтай.

Статистикаар автобусаар үйлчлүүлэгчдийн 47.4 хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлдөг бол үлдсэн хэсэг нь өндөр настан, хүүхэд, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй зорчдог байна. Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлээс гадна үнэ тарифын асуудал автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэдэг. Сүүлийн үед хүний нөөцийн хомсдолд орсон. Нийтийн тээврийн салбарын хэмжээнд одоогийн байдлаар 560 жолооч дутагдалтай байгаа ажээ.

Автобусны үйлчилгээг цахим төлбөрийн системд шилжүүлсэн нь сайн талтай боловч цагийн системийг хотын хэмжээнд зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК дангаараа хянаж байгаа нь буруу. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ чөлөөлөх, тусгаарлах нэн шаардлагатай байгаа зэргийг нийтийн тээврийн салбарынхан өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоч 2022-12-12 66.181.183.102

Ахмадууд нийтийн тээврээр зорчиходоо яахаараа хөдөө, хот гэж ялгварлан үздэг юм бэ? Ийм байж болох уу?!

Avatar

зочин 2022-12-12 66.181.183.226

ЭРГЭЭД СОЦ ҮЕИЙНХ ШИГ ХЭРҮҮЛЧ КОНДУКТОРТОЙ БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ?
НӨГӨӨ ХЭДЭН ТЭТГЭВЭРИЙН ХӨГШЧҮҮЛ ЯАХ УУ? ТЭТГЭВРИЙН ДЭВТРЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮҮ?

Avatar

Нэргүй 2022-12-12 66.181.190.127

Eldev hungulultiig bagasga Jolooch mungu avdag luivariig zogsoo

Avatar

Нэргүй 2022-12-12 139.5.219.143

Картаар төлбөл элдэв хөнгөлөлт үзүүлдэг болговол хүмүүс бэлэн мөнгөнөөс татглзана шүү дээ

Avatar

Иргэн 2022-12-12 122.201.22.180

Яагаад заавал улс нь мөнгөөрөө автобус авч хувийн компанид өгөх ёстой энэ олон хувийн нийтийн тээврийн компаниуд өөрсдөө ямар ч чадамжгүй газрууд уу үнийн чөлөөл хувьд нь өг төр хяналт стандартаа тавь

Avatar

зочин 2022-12-12 202.21.117.10

Сарын цалин 2 сая, хайрцгаараа 3 саяыг олдог гэж яриад явж байгаа автобусны жолоочийг харсан шүү. Маш их бахархалтайгаар хүнтэй ярьж байна лээ

Avatar

зочин 2022-12-12 202.21.121.252

Жолооч нар бэлэн мөнгө авдаг асуудлыг цэгцлэхгүйгээр энэ салбар чинь яаж хөгжих вэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж