"Нүүрс шатсан, исэлдсэн эсэхийг хөндлөнгийн экспертүүд тогтооно"

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

"Нүүрс шатсан, исэлдсэн эсэхийг хөндлөнгийн экспертүүд тогтооно"

"Нүүрс шатсан, исэлдсэн эсэхийг хөндлөнгийн экспертүүд тогтооно"

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.12.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Засгийн газрын 450 дугаар тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж, ажиллаад ирлээ. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлыг хүлээлцүүлж, үүрэгт ажилд нь оруулж, компанийн хяналтыг бүрэн авсан. Хоёрдугаарт, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх тал дээр газар дээр нь дүгнэлт хийж, хэд хэдэн чиглэлийг хэрэгжүүлэхээр Засгийн газарт өнөөдөр танилцууллаа.

Нэгдүгээрт, тэнд ямар нөхцөл байдал үүссэнийг олон улсын хөндлөнгийн экспертүүд шалгаж тогтооно. Тодруулбал, уулын ажлын олборлолт, тэсэлгээ, төлөвлөгөөнүүдийг харж, "Эрдэнэс Тавантолгой" компани болон орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн хооронд үүссэн асуудлууд үнэн бодитой эсэхийг тогтооно. Хоёрдугаарт, нүүрс шатсан, исэлдсэн гэж нэг хэсэг нь ярьж байна. Тэр компанийн инженерүүдийн хэлснээр асуудалд хандах ёсгүй. Тийм учраас хөндлөнгийн мэргэжилтнүүд нүүрс шатсан, исэлдсэн эсэхийг тогтооно. Ухаад гаргаж ирсэн нүүрс исэлдэхэд олон сар жилийн хугацаа шаардлагатай.

Гуравдугаарт, Хятад улс бүх гэрээгээ бүртгэдэг. Бүртгэсэн гэрээний дугаар маш чухал. Гэтэл Хятад, Монгол Улсын гаалийн бүртгэл зөрдөг. Хятадын холбогдох байгууллагууд гэрээгээ татан авч, тулгаснаар орлогын дагуу борлуулалт хийсэн үү гэдгийг тодорхой болгоно. Орон нутгийн "Тавантолгой" компани гэрээний дагуу үйл ажиллагаа нь зогссон үед Хятадаас том эксковатор оруулж, нүүрс хулгайгаар олборлосон эсэхийг хууль хяналтынхан тогтооно.

Хамгийн гол эргэлзээтэй асуудал нь "Эрдэнэс Тавантолгой" компани нийтдээ 58 мянга орчим га газар нийт 95.5 хувь дээр үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн "Тавантолгой" компани 0.4 хувь буюу 269 га газарт 219 сая тонн нүүрсний нөөцтэйгөөр ажиллаж байна. Төрийн өмчийн компанийн газар дээр орон нутгийн өмчит компани үйл ажиллагаа явуулж, нэг орц, гарцаар нүүрс гаргадаг. Үүний хяналт маш сул байна.

Нүүрсний сорьц, гарц, чанарын асуудал байна. Орон нутгийн "Тавантолгой" компанийн сорьц, чанар муу, "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний чанар өндөр байдаг гэдэг. Үүнийг шалгаж тогтоох шаардлагатай.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Цар тахлын төсвийн зарцуулалтад хоёр, гурван сарын хугацаанд аудитын шалгалт оруулж, урьдчилсан байдлаар дүгнэлт бэлэн болж байна. Удахгүй албаныхан надад танилцуулна. Бид аудитаар оруулахгүйгээр нийтэд зарлах боломжгүй гэж үзсэн учраас хяналт шалгалт хийхээр болсон. Олон нийтэд удахгүй ил тод мэдээлнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж