68 настай Жэки Чан "Оргил цаг-4" киногоороо эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

68 настай Жэки Чан "Оргил цаг-4" киногоороо эргэн ирнэ

68 настай Жэки Чан "Оргил цаг-4" киногоороо эргэн ирнэ

Хонгконгийн алдарт жүжигчин Жэки Чан үзэгчдийг байлдан дагуулсан "Оргил цаг" цувралынхаа 4-р ангиар дэлгэцнээ эргэн ирэхээ зарлав. Тэрбээр Саудын Арабад болсон "Улаан тэнгис" олон улсын кино наадмын үеэр энэ тухай мэдэгдсэн байна.

Анх 80 центийн хөлстэй орлон тоглогчоор карьераа эхлүүлсэн Жэки Чан энэ онд жүжигчин болсныхоо 60 жилийн ойтой золгож байгаа аж.

Түүний "Оргил цаг" кино анх 1998 онд гарсныхаа дараа Хонгконг төдийгүй Япон, Холливудын кино театрыг хэсэг хугацаанд эзэгнэж, эхний долоо хоногтоо 70 сая ам.долларын орлого олсныг тэрбээр ам бардам дурсчээ. Улмаар "Оргил цаг" киноны дараагийн ангиудыг 2001, 2007 онуудад хийсэн байдаг.

Тэрбээр "Оргил цаг-4" кино хийх саналыг Нью-Йорк хотоос найруулагч Бретт Ратнер, жүжигчин Крис Такер нар тавьсныг мэдэгджээ.

Эх сурвалж: VARIETY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж