Месси vs Роналдо: Мөрөөдлийн финал биелэхэд төө сөөм дутав

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

Катар-2022

Месси vs Роналдо: Мөрөөдлийн финал биелэхэд төө сөөм дутав

Месси vs Роналдо: Мөрөөдлийн финал биелэхэд төө сөөм дутав

Хөлбөмбөг гэх спорт одоогийн шинжээ олоод 150 гаруй жил, дэлхийн аваргаа тодруулж эхлээд 92 жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон домогт тамирчин, өрсөлдөгч, баг тодрон гарч, тус тусынхаа цаг үеийг чимж байлаа. Бидний цаг үед ч олон гайхалтай тамирчин төрөн гарсны дотроос Кристиано Роналдо, Лионель Месси нар бусдаасаа онцгойрч, 16, 17 жилийн турш дэлхийн шилдэг гэх тайзыг хоёулханаа хуваан эзэмшив. Ийм л алдар суут хоёр тамирчин ДАШТ-ий финалд учраа таарахад төө сөөм буюу хоёрхон хожил дутлаа.

Хэрэв Португал-Аргентин гэсэн финал гарсан бол дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн агуу, өндөр хүлээлттэй тоглолт байх байсан биз. Бурхдын тулааныг үзэх гэж дэлхий зогсч, таван тивийн найман тэрбум хүн цэнхэр дэлгэцийнхээ өмнө уягдах байсан нь лавтай. Харамсалтай нь, аз дутлаа.

Португал шөвгийн наймд Мароккод хожигдож, гэртээ харьсан. Роналдо нулимс дуслуулан, сүүлийн дэлхийн аваргадаа баяртай гэж хэлэв. Харин Месси ирэх Лхагва гаригт Хорватын эсрэг хагас шигшээн хариуцлагатай тоглолтоо хийх гэж байна. Хожвол хоёр дахь удаагаа финалд шалгарна. Нөгөө талд Португал хожсон байсан бол Францтай учраа таарах байлаа. Португал хожно гэж итгэл төгс хэлж чадахгүй ч энэ дэлхийн аварга таамаг эвдэж, гэнэтийн бэлэг барьсаар буй.

Спортод “Хэрэв” гэж байдаггүй. Гэхдээ л хэрэв Месси-Роналдо, Аргентин-Португал гэсэн дэлхийн аваргын финал гарсан бол аль нь хожихоос үл хамааран хөлбөмбөгийн фанатууд, үзэгч дэмжигчид цэнгэл жаргалд умбах байлаа. Нөгөө талаараа Месси, Роналдо хоёрын хэн нь илүү гэх маргаанд эцэс тавих байв. Энэ хоёр эрхэмд дэлхийн аваргын алтан цомоос бусад бүхий л цом, шагнал бий. Одоо Мессид дутуугаа дүүргэх боломж байна. Тэр түрүүлбэл хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн эзэрхэг, дутуу цом, шагналгүй тоглогч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж