Монголчуудын дата хэрэглээний 63 хувь нь видео контентод зарцуулагддаг гэвэл та итгэхүү? Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдээлснээр бидний ашиглаж буй датаны 39 хувь сошиал платформ руу зарцуулагдаж байгаа аж. Бид зөвхөн видео үзэхээс гадна хөгжим сонсох, reels хийх, live хийх зэргээр утасны датагаа ашиглаж байгааг энэхүү тоо илэрхийлж байна. Тэгвэл та дараах зүйлсэд ийм хэмжээний дата үрдэг.
- Хайлт хийх, мэдээ унших, онлайн дэлгүүрээр хэсэхэд 60 MB
- Youtube сувгаас бичлэг үзэхэд 360 MB
- Netflix платформоос кино үзэхэд 250 мегабайтаас 1 GB
- Фэйсбүүк нүүр хуудас гүйлгэхэд 120-160 MB
- Инстаграм лайв хийхэд 360-400 MB
- Тоглоом татахад 500- 1.5GB
- Дуу сонсоход 150 MB
Үүнээс үндэслэн бидний зарцуулж буй дата асар хурдан дуусч буй мэдрэмж төрч байна уу. Гэхдээ зүгээрээ энэхүү мэдрэмжийг арилгах таатай мэдээг дуулгая
Юнителийн хэрэглэгчид дата багцаа дижиталаар идэвхжүүлэхэд 2 дахин нэмэгддэг хөтөлбөр эргэн ирлээ. Тухайлбал 3GB дата авахад 6GB, 12GB нь 24GB болж нэмэгдэх болно. Интернэт ертөнцөөр чөлөөтэй аялж, датанд санаа зовох зүйлгүй хүссэн киногоо үзэж, дуу бичлэгээ тоглуулж гагцхүү хэрэглээндээ тулгуурласан хязгаарлагдмал байдлаас салж, жинхэнэ дата эрх чөлөөг энэхүү хөтөлбөрөөс мэдрээрэй.
2 дахин нэмэгдсэн датагаар юу хийж болох вэ?
- Датагаа унтраах шаардлагагүй, үргэлж онлайн байх боломжтой
- Таны үзэж буй бичлэгийн чанар унана гэж байхгүй
- Төрөл бүрийн банкны гүйлгээ хийхэд гацахгүй бас удахгүй
- Датагүй нэгэндээ датагаа цацаж тусалж болно
- Хаана ч өөрийн зураг бичлэгээ түргэн шуурхай пост хийх
- Videocall, Live зэргийг хүссэн хугацаагаар хийж болно
Энэхүү урамшуулалд хамрагдахад гар утаснаасаа энгийн үйлдэл ашиглаад датагаа цэнэглэхэд болно. Ухаалаг утасны хөгжил бидний амьдралд асар их өөрчлөлт үзүүлж байгаа ч тэднийг илүү ухаалаг хэрэглэгчид ашиглаж байгааг бүү мартаарай.
Харин бид танд дата цэнэглэх дижитал сувгийн дараах шийдлүүдийг санал болгож байна.
- Toki апп (App Store, Play Store-оос татаж авах боломжтой)
- Юнител апп ( Бүртгэлтэй дугаараас нэвтрэх )
- Интернэт банк ( Хаан банк, Голомт банк, Social pay гэх мэт)
Дээрх сувгаар дата багц авахад шууд банкны данснаасаа төлбөрөө төлөх боломжтой тул хэрэглэгчдэд илүү хялбар, ойлгомжтой байх болно. Ер нь тэгээд хүний амьдралд нээх их юм хэрэггүйдээ датагаа л хоёроор нэмэгдүүлсэн байхад болно доо. Ухаалаг хэрэглэгчид ухаалгаар датагаа цэнэглэдэг.
Урамшуулал дуусах хугацаа: 2023.01.02-ыг хүртэл