Иран цөмийн зэвсэгтэй болвол Саудын Араб арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

Иран цөмийн зэвсэгтэй болвол Саудын Араб арга хэмжээ авна

Иран цөмийн зэвсэгтэй болвол Саудын Араб арга хэмжээ авна

Хэрвээ Иран цөмийн зэвсэгтэй болвол Персийн булан дахь Арабын орнууд аюулгүй байдлаа бэхжүүлэх арга хэмжээ авна гэж Саудын Арабын Гадаад хэргийн сайд өчигдөр (2022.12.12) мэдэгдэв. Дэлхийн бодлогын 15 дахь удаагийн бага хурал арванхоёрдугаар сарын 9-нөөс 11-ний хооронд Абу Дабид болсон. Энэ хурлын үеэр Гадаад хэргийн сайд бөгөөд ханхүү Файсал бин Фархан Аль энэ талаар мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Хэрэв Иран цөмийн зэвсэгтэй болвол үр дүн нь урьдчилан таамаглах аргагүй байх болно. Бид бүс нутагтаа маш аюултай орон зайд байна” гэж хэлсэн байна.

Дэлхийн хүчирхэг гүрнүүд болон Ираны хооронд 2015 онд байгуулсан цөмийн гэрээ есдүгээр сард зогсонги байдалд орсон. Тодруулбал, барууны гүрнүүд Ираны дотоодын эмх замбараагүй байдалд анхаарал хандуулснаар гэрээ зогсонги байдалд оржээ. Энэ гэрээнээс АНУ 2018 онд гарсан юм.

Ханхүү Файсал зогсонги байдалд орсон гэрээг эргэн сэргээе гэвэл “эхлэх цэг биш, эцсийн цэг байх” нөхцөлтэйгөөр гэрээг дэмжихээ мэдэгдэв. Ираны пуужин, нисгэгчгүй онгоцны хөтөлбөр зэрэг санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэхүйц илүү хүчтэй гэрээ байгуулахыг Персийн булангийн Арабын орнууд шаардаж байна.

Иран улс цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж буй тухайгаа саяхан зарласанд санаа зовж буйгаа НҮБ-ын цөмийн тэргүүн мэдэгдсэн. Гэхдээ тэд цөмийн технологио зөвхөн иргэний зориулалттай гэж онцолжээ. Ханхүү Файсал “Энэ мэдэгдлийг сонсоод тайвширч болох хэдий ч бидэнд илүү их баталгаа хэрэгтэй” гэж хэлэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж