1,752,354 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

1,752,354 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 1,282,317,738 төгрөгийн үнийн дүн бүхий 1,752,354 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +14.89%), "Ард кредит ББСБ" ХК (ADB +13.62%) болон "Ард Даатгал" ХК (AIC +12.18%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Голомт Банк" ХК (GLMT -10.88%), "Төрийн Банк" ХК (SBM -6.51%) болон "Дархан нэхий" ХК (NEH -4.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 104,567 ширхэг нэгж эрхийг 19,397,815 төгрөгөөр, багцын арилжаагаар 530,583 ширхэг үнэт цаасыг 681,799,155 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 3.13% хувиар өсөж,  36,913.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,622,830,966,983 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж