Мөн урьдчилсан шатны түүхэнд мартагдахааргүй нэгэн тоглолт Испанийн Севильяад талбайн эзэн улаан цагаанууд болон Португалийн Спортинг Брага клубуудын хооронд болсон юм. Тоглолт маш өрсөлдөөнтэй болж, зочин баг Брага нэгдүгээр хагасын 31 дахь минутад Матиусын хийсэн гоолоор талбайн эздийг хожиж эхэлсэн юм. Тэр ч бүү хэл, хоёрдугаар хагаст Бразил довтлогч Лима тооны харьцааг 2:0 болгож байдлыг тун эвгүй болгосон бөгөөд нийлбэр дүн энэ үед 3:0 болж, Брага 30 минут тэсэхэд л зорилгодоо хүрэх байсан. Харин Севильягийн гоолын машинууд энэ үед ажиллаж эхэлж Фабиано хоёр минутын дараа тооны зөрүүг багасгаж чадсан байна. Мөн тоглолтын 84 дахь минутад Испанийн шигшээн Есүс Навос тоог 2:2 болгон тэнцүүлсэн юм. Роман Санчес Песьхуан цэнгэлдэхэд цугларсан 40000 гаруй фанат Спортинг клубын довтлогч Лимаг зургаан минутын дотор хоёр гоол хийхийг харахаас өмнө талбайн эзэн Севилья –ийн тоглолт сэргэлээ дээ гэж бодож байсан болов уу. Тоглолтын 85, 90 дахь минутад үнэхээр итгэхийн аргагүй тоглолтыг үзүүлсэн Лима хеттрик хийж, аваргуудын лигийн шинэ улирлыг багтаа бэлэглэсэн юм. Тоглолтын төгсгөлд Кануте гоолдож тооны харьцааг 4:3 –болгон ойртуулсан ч Севильяад боломж дахин олдсонгүй, тэд ирэх жилийг хүлээх үлджээ.
Израйль, Португалийн клубууд өрсөлдөх эрхээ авлаа
Урьдчилсан шатны хамгийн сүүлийн тоглолтоо хийсэн Израйлын аварга Хапоэль Тель-Авив талбай дээрээ Ред Булл клубтэй 1:1 –ын харьцаатай тэнцсэнээр Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт анх удаа оролцох эрхээ авлаа. Блуумфейлд цэнгэлдэхэд болсон багийн тоглолт Австрийн клубын хувьд маш чухал байснаас гадна тэд долоо хоногийн өмнө болсон эхний тоглолтонд талбай дээрээ 3:2 –ын харьцаатай хожигдоод байсан юм. Тиймээс Израйлийн багийг нутаг дээр нь 2 гоолын зөрүүтэй хожих хүндхэн зорилттой байсан. Харин тэнцэхэд л зорилгодоо хүрэх байсан Хапоэль 42 дахь минутад хаалгандаа авто гоол алдаж нийлбэр харьцаа 3:3 болон тэнцээд байсан ч шүүгчийн мэдлийн 92 дахь минутад нутгийн хүү Эран За Ави Ред Буллын хаалгыг мялааснаар дуусгавар болгосон байна. Израйлийн 13-н удаагийн аварга Хапоэль Тель-Авив түүхэндээ анх удаа Аваргуудын лигт хөл тавьж шилдэг 32-багийн тоонд багтаж чадлаа. Хамгийн сүүлд 2000 онд улсынхаа аварга болж урьдчилсан шатанд орох эрхээ авч байсан ч хоёрдугаар шатнаас мултарч байсан юм.