УИХ-ын нэр хүндийг улстөрчдөөс аврах цаг болжээ!

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

УИХ-ын нэр хүндийг улстөрчдөөс аврах цаг болжээ!

УИХ-ын нэр хүндийг улстөрчдөөс аврах цаг болжээ!

Монгол Улс парламентын засаглалтай. Өнөөдрийн хувьд МАН үнэмлэхүй олонхиор засаглаж байна. Гэвч, улстөрчдийн ёс зүйн асуудал парламентын чадамж, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсон. Үүнээс болж, төрдөө итгэх итгэлийг ч сулруулж буй.  Парламентын засаглал бол ардчиллын баталгаа.  Тиймээс хулгай, луйвар, секс сканпал, хүчирхийллийн хэрэгт холбогдсон парламентын гишүүдтэй ёс зүй ярихгүйгээр төрд итгэх итгэлийг сэргээх боломжгүй юм.  Иргэдийн итгэлийн хүлээсэн тойргийн гишүүд нь улс оронд чухал том бодлого хэлэлцэх ёстой байтал ор дэрнийхээ хэрүүлийг яриад сууж байна гэдэг шившиг билээ.

Хамгийн сүүлийн кэйс болох Ч.Ундрам гишүүнтэй холбоотой сенсааци, мөн түүний "Улаан бал"-д өгсөн ярилцлага бол Монголын парламентын баггүй дүр төрх юм.  Нөгөө талаар сонгогчдын боловсролтой ч холбоотой.  Өөрөөр хэлбэл, улс төр ёс зүйгүй хүмүүс олширсонд улс төрийн намууд, сонгогчид хоёулаа буруутай.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ  “ГЭМТ ХЭРЭГТНҮҮД”

Одоогоос нэгхэн жилийн өмнө Хөгжлийн банкийг тонон дээрэмдсэн дуулиан өндрөө авч байлаа. Энэ үед нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохоо МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлж байв. Тухайн үед Хөгжлийн банкны гэх хэрэгт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатбарбилэг нарын нэрс хэвлэлээр хүчтэй яригдаж, Ерөнхий прокурорын байгууллагаас нэрийг татах санал гаргаж байсан ч өдгөө тэдний хэрэг хуулийн байгууллагад замхарсан.  УИХ нь тэдэнтэй хариуцлага тооцож чадахгүй байгаа шалтгаан нь нөгөө жижиш мажоритори тогтолцоо юм.

ХҮЧИРХИЙЛЭГЧ БА ХҮЧИНГИЙН “ХЭРЭГТЭН”

Эргэн сануулбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн гэмт хэрэгт холбогдож байсан. Хэдийгээр шүүхийн байгууллагаас түүний талд шийдвэрээ гаргасан ч, үнэндээ хохирогчоо худалдан авсан гэх мэдээлэл тархаад байгаа. Мэдээж, Ц.Анандбазарын энэхүү секс скандалын шуугиан мөн Л УИХ-д хар толбо болж наалдсан.  Тэгвэл дараагийн шуугианы эзэн нь  УИХ-ын гишүүн Ч.Ундрам болж байна.  Хэдийгээр нэгэн гэр бүлийн асуудал мэт боловч цаанаа Монголын төрийн ёс зүйн асуудал ч хөндөгдөж буй.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД…

Нүүрсний хулгайн хэрэг гадаад, дотоодод ид дуулиан тарьж байна. Энэ асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдсон нь мөн л УИХ-ын нэр төрд сөргөөр нөлөөлж буй. Жишээ нь,   Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Ч.Ундрам, Т.Аюурсайхан, Ц.Цэрэнпунцаг нар нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, нэрлэгдэж байна.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн гишүүн болохоосоо өмнө нүүрс тээврийн "С" зөвшөөрөл авахаар бусдад авлига өгсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон. аТодруулбал, түүнийг Гашуунсухайт-Ганц мод чиглэлд нүүрс тээврийн зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн үндэсний газрын нэр бүхий албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй хэргийг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгвэл энэ хэргийг хууль, шүүхийнхэн дахин мөрдөн, шалгаж эхэлсэн байна.

Тэрчлэн УИХ-ын АН-ын бүлгийн гишүүн Д.Бат-Эрдэнийн 49 хувийг  "Тавантолгой" ХК-ийг шалгаж эхэлснээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Мөн тус компанит БЭТ томилогдсон бий.

Энэ мэтчилэн УИХ-ын гишүүдийн хулгай, луйвар, садар самууны хэргээс бол иргэд УИХ-д итгэхээ больсон.  Иймээс УИХ-ын чадамжийг сайжруулж, нэр төрийг нь аврах ганц гарц нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх юм. Холимог тогтолцоог оруулж ирснээр иргэдийн төлөөлөх эрх бүрэн хангагдахыг судлаачид хэлдэг. . Гишүүдийн хулгай луйвар, хүчирхийллийн асуудалд хариуцлага тооцохын тулд тогтолцооноос эхлэн өөрчлөлт хийх цаг болсныг олон жишээ харууллаа.

Судлаачдын хэлж буйгаар нэг нам үнэмлэхүй олонх болсноор сонгуулийн тогтолцоо нь гажиж, парламент чадамжгүй болж хувирдаг байна. Үүнийгээ дагаад парламентад суудалтай улс төрийн намуудын нэр хүнд унадаг. Үүнтэй зэрэгцээд сайн удирдагч, дарангуйлагчийг хүсэмжлэх сэтгэл зүй дээр Ерөнхийлөгчийн засаглал байгуулах хүсэл өндрөө авдаг Тиймээс парламентын засаглалыг бэхжүүлж, сонгуулийн системээ холимог болгохоос өөр зам бидэнд үлдсэнгүй гэдгийг анхааруулах болсныг МАН-ынханд анхааруулахад буруудахгүй биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж