"Rio tinto"-гийн саналыг TQR-ийн хувьцаа эзэмшигчид дэмжив

Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

"Rio tinto"-гийн саналыг TQR-ийн хувьцаа эзэмшигчид дэмжив

"Rio tinto"-гийн саналыг TQR-ийн хувьцаа эзэмшигчид дэмжив

“Туркойс Хилл Ресурс”-ын хувьцаа эзэмшигчид арванхоёрдугаар сарын 9-ний өдөр болсон санал хураалтаар “Рио Тинто” компанид хувьцааг нь худалдан авахад шаардлагатай дэмжлэгийг үзүүлжээ. Ингэснээр “Туркойс Хилл Ресурс”-ийн 51 хувийг одоогоор эзэмшдэг “Рио Тинто” үлдсэн 49 хувийг нэмж эзэмших боломжтой болсон байна.

Хувьцаа худалдан авах үйл явц Канадын хууль, зохицуулалтын дагуу хэрэгжих бөгөөд сүүлийн шатны зөвшөөрлийг тус улсын Юконы Дээд шүүх арванхоёрдугаар сарын 14-нд хэлэлцэн шийдэх ажээ. Шүүхээс зөвшөөрөл олгосноос хэд хоногийн дараа хувьцааны арилжааг гүйцэлдүүлэх хүлээлттэй байна.

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд энэ талаар  хэлэхдээ “Хувьцаа эзэмшигчид ийнхүү дэмжлэг үзүүлсэн нь “Туркойз Хилл Ресурс”-ын үлдсэн хувийг худалдаж авахад чухал алхам болж, энэхүү шийдвэрийг бид талархан хүлээн авлаа. Энэ нь бүх оролцогч талд олон талын ашигтай бөгөөд тухайлбал Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Оюу толгой" төслийг урагшлуулахад засаглал, хувь эзэмшлийн бүтэц илүү энгийн хялбар, үр дүнтэй болох юм” гэж онцлон дурдав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж